СЕХ нэмэлт санал хураалт явуулах товыг өнөөдөр шийдвэрлэнэ | DAAM.MN

11/10/2021 357

Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр буюу /2021.10.10/ 07:00-22.00 цагийн хооронд явагдаж дууслаа.

18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нэрсийн жагсаалтад 50,751 сонгогч бүртггэгдсэнээс 18,796 сонгогч буюу 37.04 хувь нь саналаа өгчээ. Тэгвэл 28 дугаар тойрогт бүртгэлтэй 113,993 сонгогчийн 39.61 хувь нь санал хураалтад оролцсон байна.

Хоёр тойргийн нийт 148 хэсгийн хорооноос сонгогчийн ирц бүрдсэн буюу 50 хувьд хүрсэн 17 хэсэг байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Баянмөнх 18-30, 18-29, Хэрлэн-18-10, Жаргалтхаан 18-62, 18-65, 18-61, 18-63, 18-64, Баян-Овоо 18-33, 18-31, Цэнхэрмандал 18-82, Баян-Адарга 18-24, Баян-Овоо 18-32, 18-34, Дэлгэрхаан 18-58, 18-57, 28 дугаар тойргийн 1 хэсгийн хороо /СХД-ийн 11-р хороо буюу 28-36 хэсэг/-т ирц бүрдсэн тул нэмэлт санал хураалт явуулахгүй.

Харин ирц хүрээгүй хэсгийн хороодод нэмэлт санал хураалт явуулах товыг өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

 

Холбоотой мэдээ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ |Даам.мн

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.29) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүд

29/06/2022

Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч “City of Nomads” төслийг эхлүүллээ |Даам.мн

Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй

29/06/2022

Утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай |Даам.мн

Гар утсанд бидний нууцлалтай бүхий л мэдээлэл хадгалагддаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, бар

29/06/2022