Афганистанд хүмүүнлэгийн тусламж хүргэх талаар тохиролцжээ | DAAM.MN

11/10/2021 390

ДОХА. /RIA Novosti/. “Талибан” хөдөлгөөний эмхлэн байгуулсан Засгийн газрын төлөөлөгчид АНУ-ын төлөөлөгчидтэй Катар улсад хэлэлцээ хийлээ. Уг хэлэлцээний үеэр Афганистанд хүмүүнлэгийн тусламж хүргэх, хүмүүнлэгийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх талаар тохиролцсон байна.

Хэлэлцээ хоёр өдөр үргэлжилжээ. Катар улсад хийсэн айлчлал нь “Талибан”-ы засгийн газрын гишүүдийн хувьд анхны гадаад айлчлал болжээ.

“АНУ болон Афганистаны Исламын Эмирт улсын төлөөлөгчдийн хооронд хоёр өдөр үргэлжилсэн яриа хэлэлцээ амжилттай боллоо. Уулзалтын үеэр улс төрийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан бөгөөд Исламын Эмирт улс Дохагийн хэлэлцээрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нь асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн арга гэж үзэж байна. АНУ -ын төлөөлөгчид Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, хүмүүнлэгийн бусад байгууллагыг тусламж хүргэх байраар хангахаа мэдэгдсэн” гэж талибуудын мэдэгдэлд дурдсан байна.

Үүний зэрэгцээ Афганистаны төлөөлөгчид “хүмүүнлэгийн тусламжийг улс төрийн асуудалтай холбох ёсгүй гэдгийг” онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгааг сайшааж, хүмүүнлэгийн тусламжийг хүртэх ёстой хүмүүст ил тод хүргэхийн тулд хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй явуулахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

АНУ болон Афганистаны шинэ Засгийн газрын төлөөлөгчид мөн дипломат харилцаагаа сайжруулахын тулд хүчин чармайлт гаргаж, шаардлагатай бол ийм уулзалтыг цаашид зохион байгуулж байхаар тохиролцжээ.

Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Нед Прайс мэдэгдсэнээр, “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчидтэй хийсэн дээрх хэлэлцээг АНУ илэн далангүй, мэргэжлийн түвшинд явагдсан гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ | Даам.мн

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИК

01/07/2022

“Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурлаа | Даам.мн

2022 оны эхний хагаст цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрб

01/07/2022

Хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонгконг тэргүүллээ | Даам.мн

Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгааг

01/07/2022