Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо­ны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгоно | DAAM.MN

11/10/2021 436

Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулган Төрийн ордонд өнөөдөр (2021.10.11) эхэллээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Нийт шүүгчийн чуулганыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулахаар, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд чуулганыг биечлэн зохион байгуулахаар тус тус заасан. Хуулийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад шүүгчид чуулганд биечлэн оролцож байна.

 

Улсын дээд шүүхийн шүүгч, чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Д.Мөнхтуяа ирц, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгсний дараа  чуулганд оролцогчид даргалагчаа сонгов. Нийт шүүгчийн анхдугаар чуулганыг даргалагчаар Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагчийг сонгогдсон юм.

 

Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийт шүүгчдэд хандаж мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “…Нийгэмд шударга ёсыг тогтоох амаргүй ажлын ачааны хүндийг үүрч байгаа шүүх засаглалыг бэхжүүлж, шүүн таслах ажиллагааг боловсронгуй болгох талаар онцгойлон анхаарахыг өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна…” гэж онцлов.

 

 

Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлсний дараа шүүгчид чуулганы дэгийн төслийг хэлэлцэж баталлаа.

 

Шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д Нийт шүүгчийн чуулганд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайланг сонсохоор заасан. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Шүүхийн ерөнхий зөвлөлийн танилцууллаа.

 

Мөн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Нийт шүүгчийн чуулганд оролцогчдод хандаж үг хэлнэ.

 

Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо­ны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгоно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд анхан шатны шүүхээс зургаа, давж заалдах шатны шүүхээс ес, хяналтын шатны шүүхээс нэг шүүгч, Сахилгын хорооны шүүгч гишүүнд анхан шатны шүүхээс дөрөв, давж заалдах шатны шүүхээс тав, хяналтын шатны шүүхээс нэг шүүгч нэрээ дэвшүүлжээ.

 

Чуулганаар мөн Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн батална.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022