Сургуулийн сурагчдад зориулсан вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлнэ | DAAM.MN

11/10/2021 432

НЕЙПИДО. /Xinhua/. Мьянмарт ирэх долоо хоногоос эхлэн 12-оос дээш насны сургуулийн сурагчдад зориулсан “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ням гарагт мэдээлжээ.

Тодруулбал, 2021-2022 оны хичээлийн жилд дунд болон ахлах ангийн нэг сая орчим сурагчдыг халдварын тархалтыг бууруулах зорилгын хүрээнд вакцинд хамруулахаар болсон байна.

Мьянмарын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, бямба гаргийн байдлаар улсын хэмжээнд 4.11 сая гаруй хүн вакцинд бүрэн хамрагдсан бол 5.78 сая гаруй хүн вакцины эхний тунг хийлгэжээ.

Үүний зэрэгцээ тус улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 1318 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 478651 болжээ.

Мөн хугацаанд 30 хүн халдварын улмаас нас барж, нийт нас баралтын тохиолдлын ​​тоо 18134 болжээ.

Яамны мэдээлэлд дурдсанаар, одоогийн байдлаар халдвар авсан 431275 хүн эмнэлгээс гарсны зэрэгцээ 4.5 сая гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ | Даам.мн

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИК

01/07/2022

“Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурлаа | Даам.мн

2022 оны эхний хагаст цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрб

01/07/2022

Хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонгконг тэргүүллээ | Даам.мн

Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгааг

01/07/2022