Чехийн Ерөнхийлөгч эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтжээ | DAAM.MN

11/10/2021 374

ПРАГА. /Reuters/.  Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан эрүүл мэндийн шалтгаанаар ням гарагт эмнэлэгт хэвтлээ гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Чехийн үндэсний “CTK” мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Жири Овчачек Ерөнхийлөгч М.Земаныг эмчийн зөвлөмжийн дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг мэдэгдсэн байна.

Түүнчлэн энэ оны есдүгээр сард Ерөнхийлөгч М.Земан найман өдрийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.

Тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдэгдэлд, М.Земан хоёр долоо хоногийн турш өвчтэй байгаа гэж мэдэгдсэнтэй холбогдуулан тэрээр аравдугаар сарын 8-9-ний хооронд болсон парламентын сонгуульд зөөврийн хайрцгаар саналаа өгч, хөтөлбөрийнхөө зарим хэсгийг цуцалжээ.

Чехийн Ерөнхийлөгч М.Земан эрүүл мэндийн хувьд ноцтой асуудалтай байгаа тухай таамаглалыг тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас удаа дараа няцаагаад байгаа юм.

“Ерөнхийлөгч М.Земаны эрүүл мэндийн байдал түүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар саад болохгүй бөгөөд сонгуулийн дараа тэрээр шинэ кабинет бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна” гэж Жири Овчачек баасан гарагт орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцлон дурджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ | Даам.мн

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИК

01/07/2022

“Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурлаа | Даам.мн

2022 оны эхний хагаст цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрб

01/07/2022

Хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонгконг тэргүүллээ | Даам.мн

Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгааг

01/07/2022