“Замын-Үүдэд нөхцөл байдал сайжраагүй, бүр хүндэрсэн” | DAAM.MN

11/10/2021 393

Замын-Үүд сумын иргэд нүүрс тээвэрлэлтийг авто замаар тээвэрлэхийг эсэргүүцэж, Цагаан хадын замаар тээвэрлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Тус сумын 5 дугаар багийн иргэн н.Эрдэнэбилэг:

“Замын-Үүд суманд 30 мянган иргэн амьдардаг. Бид эрүүл, цэвэрхэн орчинд амьдрах эрхтэй. Иймээс суурьшлын бүсэд нүүрс авто замаар тээвэрлэхийг хатуу эсэргүүцэж байна. Замын-Үүд бол Монголын өмнөд бүсийн ганц нүүр царай. Энэ бүсэд нүүрс тээвэрлэвэл бид хоёр дахь Цагаан хад болно. Замын-Үүдэд нүүрс тээвэр татах дэд бүтэц байхгүй” гэсэн юм.

Харин тус суманд үүссэн нөхцөл байдал өдгөө ч хэвийн болоогүй, бүр хүндэрсэн талаар улс хоорондын ачаа тээврийн жолооч нар хэлсэн юм.

“Тээвэрчид үнэ хөөрөгдөж байна гэсэн мэдээлэл буруу, ташаа болохыг мэдэгдэж байна. Бид гэрээний дагуу ажиллаж байгаа. Хэдийгээр Засгийн газраас ажлын хэсэг гарч ажилласан ч үр дүнд хүрсэнгүй. Нөхцөл байдал сайжирсангүй. Бодит байдал дээр боомтоор өдөрт 25 тээврийн машин орж байна. Харин нүүрс тээврийн 40-50 машин нэвтэрч байгаа. Үүнээс болж гацаа үүсэж байна. Ковидоос өмнө 200 гаруй машин явдаг байсан. Иймээс өдөрт нэвтрэх ачаа тээврийн машины тоог нэмэгдүүлж 100 болгохыг хүсэж байна. Мөн Шаргын овоон дээр нөхцөл байдал хүнд, хоол хүнс шаардлага хангахгүй байна. Дундын бүсэд гацаа их гарч байгаа учраас үүнийг болиулж өгөөч” гэлээ.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022