Гараа угаадаг болсноор халдварт өвчлөл 3.8 дахин буурчээ | ДААМ.МН

16/03/2020 366

Covid-19-ийн халдвараас урьдчилсан сэргийлж гараа тогтмол угаадаг болсноор жил бүрийн өдийд их хэмжээгээр бүртгэгддэг халдварт өвчлөл 3-3.8 дахин буурчээ.

Гуравдугаар сар болон дөрөвдүгээр сард монголчуудын дархлаа хамгийн их суларч, халдварт өвчнөөр өвчлөх нь ихэсдэг байна. Тухайлбал, томуугийн дэгдэлт ихэсч, хатгаа нэмэгдэж, цахилгаан менингит, салхин цэцэг, гар хөл маны өвчин, цусан суулга зэрэг өвчлөл жил бүрийн гурав болон дөрөвдүгээр сард нэрвэгддэг байна.

Covid-19-ийн халдвар гарсан даруйд буюу гурван сарын туршид эмч мэргэжилтнүүд гараа савандаж угаах, амны хаалт зүүх, олон нийтийн газраар аль болох явахгүй байх зэрэг зөвлөмжийг өгч байгаа. Үүний үр дүнд жил бүрийн өдийд бүртгэгддэг халдварт өвчин 3-3.8 дахин буурсан гэж үзэж байгаа аж.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2020 он гарсаар эхний хоёр сард амьсгалын замын халдвар 1516 болж 169-өөр, гэдэсний халдварт өвчлөл 185 болж өнгөрсөн оны мөн үеэс 116-гаар буурчээ. Тухайлбал, цусан суулгаар өвчлөгсөд 116 буюу 38.5 хувиар, сүрьеэгээр өвчлөгсөд 69 буюу 22.8 хувиар, салхин цэцгээр өвчлөгсөд 186 буюу 13.9 хувиар буурчээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022