Шатахууны хилийн үнэ буурсан тул ШТС-уудад үнээ бууруулах шаардлага хүргүүлжээ

17/03/2020 484

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас авто бензиний гадаад хилийн үнэ буурсантай уялдуулан дотооддоо бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгчдэд шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлсэн байна.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва:

“ОХУ-ын “Роснефть” компанийн гадаад хилийн үнэ буурсантай холбогдуулан ШӨХТГ-аас тус компаниас шатахуун импортолдог дотоодын ААН-үүдэд үнээ бууруулах шаардлага хүргүүлсэн” гэлээ. 

“Роснефть” компанийн гадаад хилийн үнэ 2020 оны гуравдугаар сард

  • А80 автобензин 539 ам.доллар тонн тутамд
  • Аи92 автобензин 569 ам.доллар тонн
  • Дизель түлш 566 ам.доллар тонн болж өнгөрсөн хоёрдугаар сартай харьцуулахад А80,  Аи92  автобензин тонн тутамдаа 58 ам.доллар, дизель түлш 86 ам.доллараар буурсан байна.

​Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын хэмжээнд борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн дундаж үнийн мэдээлэлд

  • А80 автобензин 1730 төгрөг 
  • Аи92 автобензин 1835 төгрөг
  • Дизель түлш 2460 төгрөгөөр Улаанбаатар хотод борлуулж байна.

​Бодит байдлын тооцооллыг хийхэд 

  • А80 автобензин  198 төгрөг 
  • Аи92 автобензин  194 төгрөг
  • Дизель түлш 335 төгрөг литр тутамд ашигтай байна.

Иймд ШӨХТГ-аас гуравдугаар сарын 10-наас хэрэглэгчдийн эрх ашгийг хүндэтгэн өөрийн харьяа салбар нэгжүүдэд бөөний болон жижиглэн борлуулалтын үнийг гадаад хилийн үнэтэй уялдуулж бууруулж, авсан арга хэмжээний талаарх мэдээллийг гуравдугаар сарын 22-ны дотор ирүүлэхийг шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хүргүүлсэн байна. Мөн автомашин эзэмшигчдэд хэзээнээс үнээ бууруулах гэж буй мэдээллээ ил тод тавихыг шаарджээ

Холбоотой мэдээ

Хятадад дотоодод халдварласан 13 тохиолдол илэрчээ | DAAM.MN

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эх газарт лхагва гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 13 тохиолдол

21/10/2021

Э.Батшугар ярилцлага авах гэсэн сэтгүүлчдийг “хага зүсээд” яваад өгөв | DAAM.MN

Өнөөдөр УИХ-ын нөхөн сонгуульд ялалт байгуулсан Э.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүний тангаргийг

21/10/2021

Хүний эрх, ялгаварлан гадуурхалт, гэрч, хохирогчийг хамгаалах сэдвээр цахим сургалт боллоо | DAAM.MN

НЗДТГ-аас “Хүний эрх ба ялгаварлан гадуурхалт”, “Гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны онцлог б

21/10/2021