Давтан малын хулгай үйлдсэн бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилжээ | DAAM.MN

22/10/2021 707

Өчигдөр шөнө 22:00 цагийн орчимд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Эрүүгийн цагдаагийн алба, Төв, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар болон Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран урьд нь 2-7 удаагийн мал хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “А”, “Д”, “М”, “А”, “Б” нарын бүлэг этгээдүүдийг бусдын 6 тооны бод малыг хулгайлан тээвэрлэж явахад саатуулан үйлдэл дээр нь баривчилсан.

Урьдчилсан байдлаар уг этгээдүүд нь 10 хоногийн өмнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрээс бусдын 9 тооны үхэр хулгайлж, нядалж зарсан нь тогтоогдоод байна.

Иймд хүйтний улирал эхэлж, иргэд идшээ бэлтгэх энэ цаг үед малын хулгайн гэмт хэрэг өсөх чиг хандлагатай байдаг тул мал бүхий иргэд Та бүхэн өөрсдийн эд хөрөнгө, цаашлаад үндэсний баялаг болсон мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн шагнал хүртээлээ | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохи

26/11/2021

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас сэрэмжлүүлж байна | DAAM.MN

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар галт зэвсэг, сум олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

26/11/2021

Э.Энхсайхан 134 тамирчнаас 75 дугаар байрт оров | DAAM.MN

Олон улсын биатлоны холбооны "IBU Cup" тэмцээн өнөөдөр Шведийн Идред эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн

26/11/2021