Д.Хаянхярваа Н.Отгонбаатараас 1,0 сая ам.доллар авсан болох нь тогтоогдсон | DAAM.MN

22/10/2021 48

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн албан өрөөнд аравдугаар сарын 18-ны орой нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай цагдан хориод байв.

Прокурорын байгууллагаас уг хугацааг сунгуулах хүсэлтийг шүүхэд гаргасны дагуу шүүх хурал нь өчигдөр 10:00 цагт боллоо. Улмаар шүүхээс Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгаж шийдвэрлэжээ.

Д.Хаянхярваагийн зүгээс өөрт холбогдох хэргийн талаар “Миний бие 2020 оны аравдугаар сарын 12-ны өдрөөс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Ажилд орсон цагаасаа эхлэн компанийн хууль бус үйл ажиллагаа, хээл, хахуулийн шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоохоор ажилласан.Тэрбээр тус компанийн захирлаар томилогдсоныхоо дараахан компанид дотоод аудитаар зарим зөрчил илэрсэн учит АТГ-т хандаж байжээ. Тодруулбал, тухайн асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг өгч байсан байна.

Гэтэл 10 дугаар сарын 18-ны өдөр гэрт, албан болоод хувийн оффист нэгжлэг хийж гэрэл зургийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд шууд тавьж намайг авилга авсан мэтээр нийтэд түгээсэн ба улмаар 48 цаг хорьж миний нэр хүнд, эрхэд ноцтойгоор халдсан хууль бус ажиллагааг Авилгатай тэмцэх газраас явууллаа. Төрийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, авилга албан тушаалын гэмт хэргийг шалгуулах хүсэлт гаргасны хариуд ийнхүү хуулийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны хохирогч боллоо. Тодруулбал, намайг хорьж шалгасан асуудал нь 2019 оны буюу намайг томилогдохоос өмнөх үеийн худалдаж авах ажиллагаатай холбоотой асуудал байсан” гэдэг мэдээллийг олон нийтэд хандаж өгөөд байгаа юм.

Харин баттай эх сурвалжаас авсан мэдээллээр: Д.Хаянхярвааг дээр дурдсан асуудлаар бус огт өөр хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Тодруулбал, Д.Хаянхярваа нь өнгөрсөн хугацаанд буюу “Эрдэнэс монгол” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байх явцдаа Н. Отгонбаатар гэгчээс 3 удаагийн үйлдлээр 1,0 сая ам.долларыг ойрын хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулж авсан болох нь тогтоогдсон нь түүнийг ийнхүү шалгах үндэслэл болжээ.

Тэрбээр “Эрдэнэс монгол” ХХК-ийн эзэмшлийн Шивээ овоогийн нүүрсний уурхайг түшиглэсэн 200МВТ цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх асуудалд Н.Отгонбаатар гэгчид давуу эрх олгосон болох нь тогтоогдсон ба хууль, шүүхийн байгууллагын зүгээс Д.Хаянхярваа нь цаашид хэргийн ул мөрийг баллаж болзошгүй хэмээн 30 хоног цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.

 

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн шагнал хүртээлээ | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохи

26/11/2021

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас сэрэмжлүүлж байна | DAAM.MN

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар галт зэвсэг, сум олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

26/11/2021

Э.Энхсайхан 134 тамирчнаас 75 дугаар байрт оров | DAAM.MN

Олон улсын биатлоны холбооны "IBU Cup" тэмцээн өнөөдөр Шведийн Идред эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн

26/11/2021