“НҮБ-ын долоо хоног”-ийн хүрээнд “Загвар НҮБ” хуралдаан нээлтээ хийв | DAAM.MN

22/10/2021 121

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй НҮБ-ын 7 хоног-ийн хүрээнд “Загвар НҮБ” хуралдаан 10 дугаар сарын 22-ны өдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн захирал С.Баттулга нар оролцов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Гадаад харилцааны яамнаас энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, олон нийт, түүний дотор хүүхэд залуучуудад Монгол Улс НҮБ-д элссэний ач холбогдлыг сурталчлан таниулах хүрээнд олон арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж буйг онцлон тэмдэглэж, оролцогчдод өөрсдийн төлөөлж буй улсынхаа байр суурийг бүтээлчээр илэрхийлж, дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хүч чадлаа сориход нь амжилт хүсэв.

 “Ковид-19 цар тахлын үеийн олон талт хамтын ажиллагаа ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор болж буй энэ удаагийн хуралдаанд МУИС, Их Засаг Чингис Соосэ, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Батлан хамгаалахын их сургуулийн 75 оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 6 сурагч, нийт 81 залуус 16 улсыг төлөөлөн оролцож байна.

Оролцогчдын бэлтгэлийг хангах, сүүлийн үеийн судалгаа, мэдээллийг өгөх зорилгоор НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр 10 дугаар сарын 8-ны өдөр нэгдсэн сургалт хийж, 10 дугаар сарын 11-19-ний өдрүүдэд Гадаад харилцааны яамны тухайн улсыг хариуцсан холбогдох ажилтнууд оролцогчдыг хүлээн авч уулзаж, хуралдааны сэдвийн дагуу төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгч, нөхөрсөг яриа өрнүүлжээ.

“Загвар НҮБ” хуралдаан нь дэлхийн олон улсад зохион байгуулагддаг, залуу үеийг дэлхий дахинд тулгамдаж буй асуудлын талаарх мэдлэгийн хүрээгээ тэлж, дэлхий нийтийн сайн сайхны төлөө оюунаа уралдуулах боломжоор хангадгаас гадна оролцогчдын шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байдал, харилцааны ур чадвар зэргийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй арга хэмжээ юм.

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан “Загвар НҮБ” хуралдааныг Гадаад харилцааны яам НҮБ-ын Суурин зохицуулагчын газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран зохион байгуулж байна.

“Загвар НҮБ” хуралдаан 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Монгол Улсын Их Сургуулийн төв номын санд үргэлжилж, дүнгээ гаргана.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн шагнал хүртээлээ | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохи

26/11/2021

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас сэрэмжлүүлж байна | DAAM.MN

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар галт зэвсэг, сум олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

26/11/2021

Э.Энхсайхан 134 тамирчнаас 75 дугаар байрт оров | DAAM.MN

Олон улсын биатлоны холбооны "IBU Cup" тэмцээн өнөөдөр Шведийн Идред эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн

26/11/2021