Японд түгшүүрийн гуравдугаар зэрэглэл тогтоожээ | DAAM.MN

22/10/2021 690

Японы аялал жуулчлалын төв, өмнөд Кюсю арлын Асо уул Лхагва гаригт орон нутгийн цагаар 11:43 цагийн орчимд дэлбэрсэн байна. Галт уул дэлбэрэх үед 3.5 километрийн өндөрт үнс нурам цацагдсан талаар Японы цаг уурын агентлаг мэдээлжээ.

Орон нутгийн удирдлагууд лав урсаж, чулуулаг нурах аюул байгаа тул уулнаас нэг километр орчмын зайд ойртохгүй байхыг анхааруулж, түгшүүрийн гуравдугаар зэрэглэл тогтоожээ.

Дэлбэрэлтийн улмаас хүний ​​амь нас хохирч, гэмтэж бэртэн, сураггүй болсон мэдээлэл гараагүй байна. Харин Лхагва гаригийн өглөө Асо ууланд явган аялал хийхээр гарсан 16 хүн эсэн мэнд эргэж ирснийг орон нутгийн цагдаагийн газраас мэдээлсэн юм.

Кумамото мужийн 1592 метр өндөр уулнаас буусан үнс өглөөнөөс үд дунд хүртэл ойролцоох хотуудыг бүрхжээ. Асо уул нь 2019 онд дэлбэрч байсан бол 2014 оны есдүгээр сард Японд сүүлийн 90 жилд тохиож байгаагүй дэлбэрэлт үүсгэж, 63 хүний амь хохирсон байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Холбоотой мэдээ

Их Британи Африкийн зургаан орныг аялал жуулчлалын улаан жагсаалтдаа оруулна | DAAM.MN

ЛОНДОН. /Euronews/. Их Британи “COVID-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх аялал жуулчлалын

26/11/2021

ДЭМБ: Африкийн эмнэлгийн ажилтнуудын 27 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байна | DAAM.MN

ЖЕНЕВ. /ABC/. Африк тивд “COVID-19” цар тахалтай тэмцэх галын шугамд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтн

26/11/2021

Словак хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн Европын хоёр дахь улс болжээ | DAAM.MN

БРАТИСЛАВ. /Euronews/. Словакт “COVID-19” халдварын шинэ тохиолдлын долоо хоногийн дундаж үзүүлэлт 1

25/11/2021