Мобиком тусгаарлалтад орсон иргэдэд шинэ дугаар өглөө | ДААМ.МН

20/03/2020 697

Мобиком Корпораци нь Нийгмийн хариуцлагын хүрээнд дэлхий нийтийг цочроогоод буй COVID-19 вирусийн халдвараас улс эх орон, ард иргэдээ хамгаалахаар шуурхай ажиллаж байгаа эмч, цагдаа, мэргэжлийн байгууллагын ажилтнуудад зориулан хандив тусламжийг тухай бүрд нь үзүүлэн, хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. Бид 2 дугаар сарын эхэнд вирусийн халдвар анх тархсан БНХАУ-ын Ухань хотоос ирж, тусгаарлалтад орсон 31 оюутанд сар бүр 9GB дата эрхтэй шинэ дугаараа өгч байсан.

Тэгвэл энэхүү ажлын үргэлжлэл болгон дэлхийн бусад улс орноос Монгол Улсад ирэн, тусгаарлалтад орсон хүмүүсийг харилцаа холбооны үйлчилгээгээр хангах зорилгоор ЭМЯ-аар дамжуулан 500 орчим шинэ дугаарыг өгсөн бөгөөд бүртгэл мэдээллийг тус яамтай хамтран ажиллаж, цахимаар хийсэн гэдгийг дуулгахад таатай байна. Ингэснээр эх орондоо ирмэгцээ тусгаарлалтад орж, гэр бүл ар гэрийнхэнтэй холбоо барьж чадахгүй байсан асуудал шийдэгдэж, ар гэрийнхэн нь тусгаарлалтад байгаа хүмүүстэйгээ харилцаа холбоотой байж, мэдээ мэдээллийг цаг алдалгүй солилцох боломж бүрдлээ. Үүний зэрэгцээгээр тусгаарлалтын орчинд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудад 99GB дататай дугаар өгснөөр ажил үүргээ тасалдуулалгүй явуулж, мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулах боломжтой болсон юм.

Мөн, хорио цээрийн хугацаанд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид “Теле-хичээл” үзэж байгаа билээ. Гэвч алслагдмал дүүргийн хүүхэд багачууд маань телевизийн сувгаар гарч буй хичээлээ үзэж амжаагүй тохиолдолд нөхөж үзэх боломжгүй, интернэтэд холбогдоогүй зэрэг асуудал байсаар байна. Иймд Мобиком Корпораци нь энэхүү асуудлыг шийдвэрлэхэд зориулж, Улаанбаатар хотын захын дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын хүсэлтийн дагуу шинэ дугааруудыг өгөхөөр болжээ. Тус дүүрэгт оршин суудаг хүүхдүүд маань өөрт ойр байрлах Мобикомын үйлчилгээний үндсэн салбарт бичиг баримтаа үзүүлэн шинэ дугаараа үнэ төлбөргүй авч байгаа юм. Ийнхүү сурагч багачууд маань 99GB дата эрхтэй Мобикомын дугаараараа “Теле-Хичээл”-ээ нөхөн үзэж, цаашид тухай бүрд нь хичээлүүдээ үзэж, хичээлийн хоцрогдолгүй байх боломжтой боллоо.

Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын хүсэлтээр тус дүүргийн алслагдмал хорооны сурагч багачуудад зориулан мөн адил 99GB дата эрхтэй шинэ дугаарууд өгөхөөр ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар АН-ын бүлгийн гишүүдэд хандаж дотоод асуудлаа цэгцлэхийг анхааруулав | DAAM.MN

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийн гишүүдэд хандаж дотоод асуудлаа цэ

21/10/2021

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэ | DAAM.MN

“Монгол Улс-Ногоон хөгжил” НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 26 дугаар бага

21/10/2021

“Хакер” Б.Сэмжидмаа 19 саяар витамин ууж биеэ энхрийлжээ | DAAM.MN

Олон удаагийн илт буруу шийдвэр, арга хэмжээ, эрх мэдэлтнүүдийн эдэлж байгаа “дабль стандарт” зэ

21/10/2021