ОБЕГ төрийн байгууллагын мэдээллийн сантай холбогдох боломжтой боллоо | ДААМ.МН

20/03/2020 258

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар тушаалаар “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын бүртгэл, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээний маягт, заавар”-ыг  батлууллаа.

 Энэхүү маягт, заавар нь геологийн гаралтай, биологийн гаралтай, ус, цаг уурын гаралтай, гал түймэр, хүний үйл ажиллагаатай холбоотой осол гэсэн таван төрөлтэй.  Ингэснээр Засгийн газрын 2017 оны 355 дугаар тогтоолоор батлагдсан “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”, 2018 оны 327 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн зэрэглэл тогтоох журам”, 2019 оны 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам” болон бусад холбогдох дүрэм, журам, зааврыг хэрэгжүүлэх юм.

Мөн гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааг шуурхай удирдах,  гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистик мэдээ боловсруулах, гамшгийн хохирол, хэрэгцээний шуурхай үнэлгээ хийх, гамшгийн хохирлын мэдээллийн сан бүрдүүлэх, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн зорилтын шалгуур үзүүлэлтийг хэмжих, бусад төрийн байгууллагын мэдээллийн сантай холбогдох боломжтой боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ | DAAM.MN

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-нд дөрвөн аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр гарчээ.  Тодруулб

26/10/2021

УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна | DAAM.MN

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс за

26/10/2021