Улс орнуудын төрийн тэргүүнүүдээс халдвар авсан анхны хүн | ДААМ.МН

20/03/2020 357

Монакогийн Ван II Альбер  коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон тухай тус вант улсын ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн талаар CNN  мэдээллээ. Хэвлэлийн төлөөлөгч  “Гэгээн дээд ван  II Альберийн   шинжилгээний хариу эерэг гарсан. Түүний бие сайн байгаа. Амь насанд нь ямар ч халгүй”  гэж мэдэгдсэн байна.

Монакогийн Вангийн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарснаар тэрбээр дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүдээс халдвар авсан ганц хүн боллоо. Монакогийн Вант улс 40 мянга орчим хүн амтай. Одоогоор арваад хүн коронавирусний халдвар аваад буй аж.

Сануулахад, Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонару  коронавирусний халдвар авсан байж болзошгүй гэгдэн хоёр удаа шинжилгээ өгөхөд хариу нь давтан сөрөг гарсан юм.

Коронавирусний халдвар авсан төрийн өндөр албан тушаалтнууд болоод тэдний хамаарал бүхий хүмүүсээс дурдвал Австралийн Дотоод хэргийн сайд Питр Датон,  Францын Соёлын сайд Франк Ристер, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн эхнэр болон Испанийн Ерөнхий сайд Педро Санчесийн эхнэр коронавирусний халдвар авсан нь батлагдсан.

Мөн Ираны Дэд ерөнхийлөгч, парламентын зарим гишүүд коронавирусний халдвар авсан нь тогтоогдоод байгаа юм.

Холбоотой мэдээ

“Хакер” Б.Сэмжидмаа 19 саяар витамин ууж биеэ энхрийлжээ | DAAM.MN

Олон удаагийн илт буруу шийдвэр, арга хэмжээ, эрх мэдэлтнүүдийн эдэлж байгаа “дабль стандарт” зэ

21/10/2021

Цэнгээний газар ажиллуулах болсон П.Анужинг АТГ-аас шалгаж эхэлжээ | DAAM.MN

УИХ-ын гишүүн П.Анужинг АТГ-аас эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж э

21/10/2021

УЕПГ: Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ | DAAM.MN

  Өнөөдөр 10:00 цагт "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг цагдан  хори

21/10/2021