Удахгүй 10 гаруй тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авна | ДААМ.МН

20/03/2020 566

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сургалтын эмнэлгийг барьж, өнгөрсөн 2019 онд ашиглалтад оруулсан. Монгол Улсад анх удаа олон улсын жишигт нийцсэн сургалтын эмнэлэг нээгдсэн нь энэ юм. 104 ортой, дэвшилтэт технологиор тоноглогдсон тус эмнэлэгт  өндөр түвшний эмнэлгийн тусламж  төдийгүй яаралтай тусламж, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүйд тооцогддог зүрх, судасны өвчин, тархины өвчин эмгэг зэрэг өвчнийг эмчилнэ гэж мэдэгдэж байсан. Харамсалтай нь, энэ оны төсөвт үйл ажиллагааны зардлыг нь тусгаж өгөөгүйн улмаас гуравдугаар сарын 20 гэхэд эмнэлэг хаалгаа барихаас өөр аргагүй болсон талаар эмнэлгийн удирдлагууд мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл, өнөөдөр /2020.03.20/ БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ажиллалаа. “Өчигдөр Засгийн газар хуралдаж тус эмнэлэгт шаардлагатай бүхий л асуудлыг цогцоор нь шийдсэн. Эхний ээлжид шаардлагатай нэг тэрбум төгрөгийг сайдын багцаас гаргана. Дараа дараачийн асуудлыг Сангийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтарч цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэрлэнэ. Монгол-Японы хамтарсан эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл манай улсад хийдэггүй эрхтэн шилжүүлэн суулгах гэх мэт нарийн мэс ажилбарыг хийх боломжтой болно. Удахгүй эмч, ажилтны цалин, үйл ажиллагааны зардал гэх мэт асуудлыг шийдвэрлэж, эмнэлгийг хэвийн ажиллуулна” гэлээ. 

Холбоотой мэдээ

НОК: Хүнд хэлбэрийн оноштой өвчтөний тоо нэмэгдэж байна | DAAM.MN

НОК-оос цар тахлын үед хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулал

21/10/2021

Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 23.3 хувиар өсөв | DAAM.MN

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2021.10.21

21/10/2021

Г.Занданшатар АН-ын бүлгийн гишүүдэд хандаж дотоод асуудлаа цэгцлэхийг анхааруулав | DAAM.MN

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийн гишүүдэд хандаж дотоод асуудлаа цэ

21/10/2021