Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 197 хүн тусгаарлагдан ажиглагдаж байгаа | ДААМ.МН

20/03/2020 298

Шинэ коронавирусийн талаар Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн мэдээлэл өгсний дараа холбогдох хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.

-Гуравдугаар сарын 15-наас нүүрс тээвэр явж эхэлсэн. Жолооч нарын хилээр ийнхүү гараад явж байгаад иргэд санаа зовж байна. Ээлжээр явж байгаа жолооч нараа тусгаарлах уу?

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: – Транзит тээврээр жолооч нар урд хилээр ч гарч байна, хойд хилээр ч гарч байгаа. Явж байгаа жолооч нар 14 хоног яваад 14 хоног амардаг юм байна.

Урьдчилсан байдлаар, өчигдөр Европын чиглэлд явсан 14 жолооч ирсэн. Гадаад жолооч нарыг буцаагаад Монголын есөн жолоочийг тусгаарласан. 14 хоног ажиглалт тусгаарлалтад авна. 

Жолоч нар маск, хамгаалах хувцас хэрэглэлтэйгээ ажиллаж буй бөгөөд ирсэн хойно нь ажиглалт, тусгаарлалтад авч байгаа. 

Ачаагаа Гурвалжингийн гүүрэн дээр буулгахад нь аваад тусгаарлаж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: – Эрүүл мэндийн яамнаас жолооч нарт бүгдэд нь зөвлөмж, мэдээлэл өгч байгаа.  

-Гуравдугаар сарын 18-нд түргэвчилсэн оношлуураар нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Баталгаажуулсан хариу нь сөрөг гарсан болов уу?

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: – Түргэвчилсэн оношлуураар хийгдсэн шинжилгээн дээр PCR-аар дахин шинжилгээ хийхэд шинэ коронавирус илрээгүй. Гэхдээ бид шинж тэмдэг болон эрүүл мэндийн байдлыг хянаж байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 197 хүн тусгаарлагдан ажиглагдаж байгаа. 

Батлагдсан тохиолдол зургаа, сэжигтэй тохиолдол болох долоон хүн ажиглалтад байна.

Түргэвчилсэн оношлуураар ямар нэгэн байдлаар хурдан хугацаанд баримжаа авч, яаж цаашдаа ажиллах вэ гэдгээ тодорхойлж байгаа. Гэсэн хэдий ч шинжилгээний жинхэнэ баталгаатай хариуг PCR-аар эцсийн байдлаар шинжилж, хяналтандаа авна. Сая хэлсэн сэжигтэй долоон хүнээ хянаж, шинжилгээгээ мөн хийж байна. 

Түргэвчилсэн оношлуурын хувьд буруу зүйл байхгүй. Цаг хугацааны хувьд бид шинээр ажилдаа нэвтрүүлж байгаа учраас аль болох алдаа мадаггүй ажиллахын төлөө явж байгаа. Мөн арай хямд төсрөөс гадна хурдан түргэн чимээ, мэдээ өгөх учраас бид ашиглаж байгаа юм.

Тиймээс тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх хүнийг шинжилгээнд хамруулах зорилт тавьсан байгаа. Яагаад гэвэл бидний PCR-ын шинжилгээний хүртээмж хангалттай байна. Өшөө нэмж захиалсан. Тиймээс бид тайван, дэс дараатай, зохион байгуулалт, сахилга бат сайтай ажлаа үргэлжлүүлэх нь хамгийн чухал байна. 

Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүс бүгд тусгаарлагдсан учраас ямар нэгэн шинж тэмдэг илрэх, эргээд ажиллахад ойр дөхөм, зохион байгуулалт сайтай, тэр хэрээр эргээд хянаж, алдаа гаргаж, тохиолдлуудыг газар авахуулахгүй байхад маш чухал зохион байгуулалт болсон юм. 

-Шинжилгээний алинд нь итгэх вэ. Төв лабораторийн шинжилгээ эцсийн хариу юм бол түргэвчилсэн оношлуур ашиглах шаардлагатай юу?

-PCR гээд манай төв лабораторид хийж байгаа тэр шинжилээ хамгийн чухал бөгөөд үнэтэй шинжилгээ. Маш удаан явагдана. 

Түргэвчилсэн оношлуурыг ОХУ, БНХАУ, БНСУ хэрэглээд байгаа учраас бид мөн хэрэглэхээс аргагүй. 

Гэхдээ бүр өргөн хүрээнд оруулж ирээд, зохион байгуулалттай зүйл хийгээгүй. Ямар ч байсан хандив тусламжаар бидэнд өгсөн түргэвчилсэн оношлуурыг бид ашиглаж, санаа зовж байгаа хүмүүстээ хурдан түргэн шинжилгээ хийх нь бидний ажилд их нэмэр болж байгаа. 

-Халдвар илэрсэн зургаан иргэний биеийн байдал ямар байгаа вэ?

-Нэг хүний биеийн байдал хүндэвтэр, бусад таван хүнийх дунд зэрэг буюу тогтуун байна.

Бид эмчилгээний тодорхой тактик барьж байгаа. Өнөөдөр Ситигийн чухал шинжилгээ хийхээр төлөвлөсөн. Яг эмчилгээ хийж байгаа эмч нар маань тусгаарлагдсан тул нөхцөл байдал, эмчилгээ, үйл ажиллагааны талаар өглөө бүр бид утсаар тодорхой мэдээлэл авч байгаа. 

Д.Нарангэрэл: – Хэдийгээр оношлуурын үнэ хямд, Засгийн газрын тусламжаар авч байгаа ч PCR машинд зарцуулж байгаа урвалж бодисын зардал өндөр. 

Нэг хүний шинжилгээнд 169,000 төгрөг зарцуулж байгаа. 

Одоогоор нийт 700 сая төгрөгийн шинжилгээг иргэддээ хийгээд байна. 

Холбоотой мэдээ

Хятадад дотоодод халдварласан 13 тохиолдол илэрчээ | DAAM.MN

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эх газарт лхагва гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 13 тохиолдол

21/10/2021

Э.Батшугар ярилцлага авах гэсэн сэтгүүлчдийг “хага зүсээд” яваад өгөв | DAAM.MN

Өнөөдөр УИХ-ын нөхөн сонгуульд ялалт байгуулсан Э.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүний тангаргийг

21/10/2021

Хүний эрх, ялгаварлан гадуурхалт, гэрч, хохирогчийг хамгаалах сэдвээр цахим сургалт боллоо | DAAM.MN

НЗДТГ-аас “Хүний эрх ба ялгаварлан гадуурхалт”, “Гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны онцлог б

21/10/2021