“Тасарсан” цалинтай ч авилгалд идэгдсэн төрийн банкны удирдлагуудын булхай илэрлээ | ДААМ.МН

23/03/2020 17157

Сарын 18 саяын цалинтай Төрийн банкны захирлын нэг компаниас авсан хахууль нь 235 сая төгрөг. Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, тэргүүн орлогч захирал Д.Ганбаатар нар авилга, албан тушаалын хэргээр ял сонсжээ.


Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан сарын 18 сая, жилийн 216 сая төгрөг, Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн сарын 15 сая, жилийн 180 сая төгрөг, Тэргүүн орлогч Д.Ганбаатар сарын 12 сая, жилийн 144 сая төгрөгийн цалин авч байлаа. Энэ 3-аас доош 8-10 сая төгрөгийн цалин авдаг 10-аад захирал ажиллаж байлаа. Захирлууд албан хэрэгцээндээ хөлөглөдөг машин нь LEХUS-570.

Өндөр цалингийн хажуугаар Төрийн банкнаас гаргасан зээлийнхээ 5-10 хувийг хахуульд авдаг байжээ. 

Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, тэргүүн орлогч захирал Д.Ганбаатар нарын холбогдсон авлигалын хэргийг сөхвөл:

“Бичура” компанийн захирал М.Болортуяа өөрийн танил Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгээр дамжуулан 5 тэрбумын зээл хүсчээ. Зээлийн материалд хийсэн үнэлгээгээр эрсдэл өндөр гэж гарсан. Гэвч Д.Цэндсүрэнгийн оролцсон зээлийн хорооны 2017.09.12-ны хурлаар “Бичура” компанид 4.7 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Зээл гарангуут: “Төрийн банкнаас зээл гаргахад зээлийн хорооны гишүүдэд нийт дүнгийн 10 хувийг өгөх ёстой. Чи зээлийн дүнгийн 5 хувийг өг” гэсний дагуу Б.Цэндсүрэнд 235 сая төгрөг хахууль болгон өгчээ. Үүгээр зогсохгүй 2018 оны 2-р сард Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн нь Төрийн банкны тэргүүн орлогч захирал Д.Ганбаатарын хамт тус компаний тавилгын дэлгүүр дээр очиж, 22 сая төгрөгийн буйдангийн сет тавилга авсан байна. Эдгээр захирлууд 2017.06.23-нд БНХАУ-ын “Шинжиан Шинфа ”компанид хууль зөрчин 20 тэрбум төгрөгийн зээл олгоход оролцжээ. Тэдэнд нийтийн албан тушаалтан албан үүргээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр шүүхээс ял оноожээ. Ингэхдээ Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасч, 3,6 жилээр хорих ял, Д.Ганбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасч, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Төрийн албан хаагчдын цалин, хангамжийг нэмэхийн хирээр авилгал буурна гэж тооцсон ч энэ нь эсрэгээрээ хэрэгжжээ.Цалин хангамж нэмэгдэхийн хирээр авилгалын хэмжээ улам нэмэгдсээр. Шүүгчдийн цалин нэмээд авилгал нь дийлдэхээ больсон. Яг түүн шиг төрийн хамгийн өндөр цалинтай Төрийн банкны захирлуудын нэг компаниас авах авилгын хэмжээ авсан зээлийн дүнгийн 10 хувиар гэхээр… Цаана нь илрээгүй хичнээн авилгал байгаа бол??

Сэтгүүлч Б.Отгон 2020.03.23

Холбоотой мэдээ

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа гэрээслэл бичжээ | ДААМ.МН

  “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шү

28/05/2020

Яллагдагч Ж.Эрдэнэбатыг албадан ирүүлэхээр шийдвэрлэлээ

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ж.Эрдэнэбатыг удаа дараагийн дуудах хуудсанд хүндэтгэн үзэх

20/05/2020

Танилц: АН-ын сэжигтэн, яллагдагчаар татагдаад буй нэр дэвшигчид| Даам.мн

УИХ-ын гишүүний нэр дэвших эрхийг 100 саяар үнэлж зарсныхаа төлөө АН-ын дарга С.Эрдэнэ тун хүнд бай

20/05/2020