
Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдааг мөргөсөн осол өчигдөр /2021.11.07/ гарчээ. Осол Баянгол дүүргийн нутаг, III, IV хорооллын ахуйн үйлчилгээний уулзварт болсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Осолд өртсөн цагдааг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд нуруундаа гэмтэл авсан гэх мэдээлэл байгаа юм. Харин осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан байна.