Монголын 200 жилийн түүхийг “хулгайлж” Хятадын хошуу байсан гэж дэлхийд зарлажээ | DAAM.MN

09/11/2021 6670

Соёлын сайд асан С.Чулууныг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж Өндөр Гэгээн Занабазарын намтар түүхтэй холбоотой түүхийн баримт, эх сурвалжийг БНХАУ-ын нэр бүхий компанид зарсан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэн хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.

Энэхүү түүхийн ховор баримт материалууд нь “Монгол Улсын Үндэсний номын сангийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж буй юм. Энэ талаар цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр “Өндөр Гэгээн Занабазарын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжийг эрдэм шинжилгээний боловсруулалт хийгдэлгүй гадаад улсад шилжүүлсэн байж болзошгүй гэмт хэргийг шалгаж байна” гэж мэдээлсэн юм.

Мөн өнөөдрийн УИХ-ын ХЗБХ-ны хуралдааны үеэр ч дээрх асуудал хөндөгдлөө. Тухайлбал УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд Монголын тэргүүний түүхчид нэг асуудлыг дэвшүүлээд байна. Тухайлбал Монгол Улсын 1725 оноос 1911 он хүртэлх 200 орчим жилийн түүх хамаарах Хүрээ сайдын хөмрөг буюу түүхийн архивын баримт бичгийг Хятадын байгууллагад зарсан байна. Тэр нь ном болж хэвлэгдэж гарахдаа АНУ-ын Конгрессын номын санд Хятадын орон нутгийн түүх гэсэн ангилал дор Их Хүрээг Хятаадын зүгээр нэг хошуу болгож гуйвуулан буулгаад дэлхийд сурталчилж байгаа асуудал байна” гэж мэдэгдсэн юм.

Мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Энэхүү гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагаас яллагдагчаар татан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөрдөн байцаалтын нууцад хамаарах учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боложгүй. ХЗДХЯ-наас соёлын өвийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахаар ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

 

 

 

Холбоотой мэдээ

Н.ЭРДЭНЭБИЛЭГ: NUDE ЗУРАГ НҮЦГЭЛЭХДЭЭ БИШ ДОТООД ГОО САЙХНЫГ ХАРУУЛАХДАА ОРШДОГ | DAAM.MN

Сайхан бүхнийг гэрэл зурагтаа буулгах дуртай хөдөлмөрч залуусын нэг бол гэрэл зурагчин “Pantur Photo

16/05/2022

Х.Бээжин: Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс жагсаал зохион байгуулбал ташууртай очно | DAAM.MN

Гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацсан  Х.Бээжин өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл хий

16/05/2022

Г.Занданшатар: Тэрбум мод нэг модноос эхэлнэ | DAAM.MN

Манай улс 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг

16/05/2022