МАХН: Өрх бүрт орон сууц олгож, дундаж цалинг 5 саяд хүргэнэ | ДААМ.МН

24/03/2020 379

УИХ-ын сонгуульд МАХН Иргэний Зориг Ногоон Нам, Уламжлалын Нэгдсэн Намтай эвсэж “Та, бидний эвсэл” болж оролцохоор болсон бөгөөд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүллээ.

Тус эвсэл “Гурван баялаг” нэртэй мөрийн хөтөлбөртө өрх бүрийг орон сууцтай болгож, дундаж цалинг таван сая төгрөгт хүргэх хэмээн тодорхойлжээ.

“Гурван баялаг” мөрийн хөтөлбөрийн гол зорилт нь монгол хүнийг төрийн хамгаалалтад авах, монгол хүний дундаж цалинг БНСУ-ын түвшин буюу таван сая төгрөгт хүргэх, монгол өрхийг төрийн баялаг хэмээн үзэж, өрх бүр орон сууцанд амьдрах таатай нөхцлийг төр засгийн бодлого байх ёстой гэж үзсэн гэдгийг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга хэлсэн юм.

Мөрийн хөтөлбөрийг сонгуульд зориулан боловсруулаагүй бөгөөд сүүлийн гурван жилийн турш Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт ажиллаж, иргэдтэй уулзсаны дүнд боловсруулсан гэв.  

Нийслэлийн МАХН-ын дарга, “Та бидний эвсэл”-ийн нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян энэ талаар “Та бидний эвсэл байгуулагдсан. Бидний гол зорилго бол дундаж цалинг таван сая төгрөгт хүргэх, өнгөрсөн жилээс эхэлсэн өрх бүрт орон сууц олгох, Өргүй Монгол хөдөлгөөн зэргийг мөрийн хөтөлбөртөө тусгасан.

МАН, АН зэрэг улс төрийн хүчнүүд бидний ярьж буй зүйлийг зөв зүйтэй байсныг нотолж, биднийг даган дуурайж байгаа юм байна. Бидэнтэй адил углуургаар нь судалсан гэж бодохгүй байна. Бид энэ чиглэлээр асар том баг гаргаж, гадаад дотоодын эрдэмтэн судлаачидтай жишээ судалгааг судалсан. Бидний тооцоо, судалгаа илүү бодитой. Өнөөдөр тооцоо, судалгаагаа Үндэсний аудитын газарт хүргүүллээ.

Товчхондоо манай эвслийн мөрийн хөтөлбөрийн нэр нь Монголын гурван баялаг. Өргүй иргэн, орон сууцтай иргэн, шударга төр засаг Монголын баялаг гэж үзэн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан” гэлээ.

Мөрийн хөтөлбөрийг МАХН-ын анхан шатны байгууллагуудын дунд өргөтгөсөн хэлбэрээр хэлэлцсэн бөгөөд эдийн засгийн үндэслэл, эрхүйн гаргалгаа, Үндсэн хуульд нийцсэн эсэхийг онлайн хэлбэрээр удаа дараа санал авчээ. Түүнчлэн намуудаас Ажлын хэсгүүд гарч ажилласан гэдгийг өмнө нь мэдээлж байв.  

Холбоотой мэдээ

Цагдаа нар Д. Монголхүүгийн биед ноцтой гэмтэл учруулжээ | DAAM.MN

"Yes or No ТТБ"-ынхан 11 дэхь өдрөө Сүхбаатарын талбайд суулт хийж байх үед нь буюу өчигдөр орой цаг

01/10/2021

Ц.Төрхүү: Цэвэрлэхээс гарч буй усыг цэвэршүүлж  ундны уснаас бусад ахуйн хэрэглээнд ашиглах боломж нээгдэж байна | DAAM.MN

Ус сувгийн удирдах газрын дарга хэвлэлд өгсөн ярилцлгадаа цэвэрлэхээс гарч буй усыг цэвэршүүлж  ундн

28/09/2021

УСУГ-ын дарга Ц.Төрхүү: Гөвүүлэхээр үйлдэл хийгээгүй юм чинь яаж гөвүүлэх юм бэ | DAAM.MN

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүгийн ярилцлагыг хүргэж байна. Манай ажлыг шалгахад амарха

28/09/2021