З.Нарантуяа: Иргэдийн дундаж цалинг 3 сая төгрөг болгоно | ДААМ.МН

24/03/2020 286

Ардчилсан нам 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Энэхүү мөрийн хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа нийгмийн бүлэг бүрийн төлөөлөл болсон ТББ, ААН, холбоод,  эрдэмтэн, судлаачид зэрэг нийт 20 гаруй мянган иргэдийн саналыг хүлээн авч, нэгтгэн боловсруулсан байна. 

Намынхаа мөрийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа товч танилцуулав. Тэрбээр “Энэ мөрийн хөтөлбөрөөрөө манай нам Монголын айл өрх бүрийн амьдралд эрс өөрчлөлтийг авчирна. Монголын төр түүхий эдээ экспортолдог биш, үйлдвэрлэдэг орон болно. Мөн баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэлийг түлхүү дэмжинэ. Үүгээр зогсохгүй, иргэдийн нэг сарын цалингийн доод хэмжээг гурван саяд хүргэнэ. 

Манай нам иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүй. Харин өөрийнхөө хөдөлмөрийн үр шимээр хамгийн тохилог орон сууцыг худалдаж авах нөхцөлийг бүрдүүлнэ” хэмээлээ.

Холбоотой мэдээ

Н.ЭРДЭНЭБИЛЭГ: NUDE ЗУРАГ НҮЦГЭЛЭХДЭЭ БИШ ДОТООД ГОО САЙХНЫГ ХАРУУЛАХДАА ОРШДОГ | DAAM.MN

Сайхан бүхнийг гэрэл зурагтаа буулгах дуртай хөдөлмөрч залуусын нэг бол гэрэл зурагчин “Pantur Photo

16/05/2022

Х.Бээжин: Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс жагсаал зохион байгуулбал ташууртай очно | DAAM.MN

Гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацсан  Х.Бээжин өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл хий

16/05/2022

Г.Занданшатар: Тэрбум мод нэг модноос эхэлнэ | DAAM.MN

Манай улс 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг

16/05/2022