
Энхтайваны гүүр рүү орох зам дээрээс нийтийн тээврийн автобус унасан осол өнгөрөгч баасан гарагт /2021.11.12/ гарсан.
Ослын шалтгаан нөхцөлийг Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “ТЦА-ны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 12-ны өдөр 21:35 минутад “Энхтайваны гүүрнээс автобус унасан байна” гэх мэдээллийг иргэнээс ирүүлсэн.
Мэдээллийн дагуу хэргийн газарт үзлэг хийхэд урьдчилсан байдлаар суудлын гурван автомашин мөргөлдсөн, зорчигч тээврийн нэг автобус гүүрнээс унасан байв. Автобус зорчигчгүй буюу бааз руугаа бууж явсан. Дөрвөн автомашины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар шалгахад 0.0 буюу согтолтын зэрэг тогтоогдоогүй. Ослын улмаас нэг жолооч гэмтсэн. Хөндлөнгийн камер, гэрчийн мэдүүлгээр шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж ослын дүгнэлтийг гаргана” гэв.
ГССҮТ-ээс ослын улмаас гэмтсэн жолоочийн биеийн байдлыг тодруулахад “Хөнгөн гэмтэлтэй ирж тусламж үйлчилгээ аваад буцсан” гэлээ.