“Өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ бүлэглэн зодсон хэргийг шалгаж байна” | DAAM.MN

16/11/2021 8786

Өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ бүлэглэн зодож байгаа бичлэгийг сошиал орчинд байршуулжээ. Бичлэгт 4-5 хөвгүүн нэг хүүхдийг бүлэглэн зодож байх аж. Зодуулж буй тухайн хохирогч хүүхэд нь эмэгтэй эсвэл эрэгтэй гэдгийг тодорхойлох боломжгүй байгаа ч дүрс бичлэгээс харахад эмэгтэй хүүхэд байх магадлалтай байна.

Бид энэхүү хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Энэ талаарх дуудлага мэдээлэл, өргөдөл гомдол цагдаагийн байгууллагад ирсэн эсэх талаар, хэрэг хаана, хэзээ болсон гэдгийг шалгаж байна” гэлээ.

Он гарсаар эхний арван сарын байдлаар гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчдын тоо 14079 болж, өмнөх оны мөн үеэс 146 буюу нэг хувиар өсжээ. Нийт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн 670 буюу 4.8 хувь нь 18 хүртэлх насны хүүхдүүд байна. Мөн бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 1036 бүртгэгджээ.

Түүнээс гадна энэхүү хугацаанд гэмт хэргийн улмаас 19.8 мянган хүн хохирсноос үүний 990 буюу 5 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 9032 буюу 45.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн гэмт хэргийн улмаас 6625 хүн гэмтэж, 537 хүн амиа алджээ.

Холбоотой мэдээ

Бусдыг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлж, шалгаж эхэлээ | DAAM.MN

Бага насны хүүхдийг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлж, мөрдөн шалгаж байна. Тодруулбал, Энэ оны дөр

04/05/2022

Мэргэжилтнээ хүчирхийлсэн даргад шүүхээс хоёр жилийн хорих ял оноожээ | DAAM.MN

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эрсдэлийн

04/05/2022

Өвчтэй хүүхдийн зураг ашиглан хандив цуглуулан залилан хийсэн иргэнд ял оноолоо | DAAM.MN

Баянгол дүүргийн прокурорын газраас олон нийтийн сүлжээнд хуурамч зар түгээж нийт 500 иргэнийг залил

04/05/2022