• 2020-04-03
  • 2779.01 USD

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосоос тусламж гуйжээ |ДААМ.МН

25/03/2020 20 0

Ерөнхийлөгч Дональд Трампын хүсэлтийн дагуу эмчилгээний хэрэгсэл, тоног төхөөрөмжийг АНУ-д тусламжаар илгээх болсноо Өмнөд Солонгосын засгийн газар өнөөдөр зарлажээ.

Хариуд нь Трамп Өмнөд Солонгосын компаниудын бараа бүтээгдэхүүнийг АНУ-д нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Энэ мэдээг тарсны дараа Өмнөд Солонгосын эмчилгээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудын хувьцааны үнэ огцом өсчээ.

Хоёр улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол бараг нэг зэрэг бүртгэгдэж байсан ч тахалтай хийсэн тэмцлийн үр дүн нь өөр өөр байгаа.

Өмнөд Солонгосын эрх баригчид халдварыг оношлох, илрүүлэх ажлыг өргөн хүрээнд явуулж, халдвар тээгчдийг тусгаарлах, хавьтлын хүрээг нь тодорхойлох ажлыг эрчимтэй хэрэгжүүлсэн юм.

Үр дүнд нь харьцангуй цөөн буюу 125 өвчтөн нас барж, сүүлийн 13 өдөр дараалан өдөрт илэрсэн шинэ халдварын тоо 100 хүрэхгүй хэмжээнд хүрээд байна.

Харин АНУ-д оношлуур хүрэлцэхгүй байгаагаас халдвар тээгчдийг илрүүлэж, тусгаарлах ажил хангалтгүй хийгдэж, сүүлийн өдрүүдэд халдварын тоо нь эрчимтэй нэмэгдээд байгаа юм.

Өчигдөр Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй 23 минутын турш утсаар ярихдаа тус улсын үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг АНУ-д нэвтрүүлэх зөвшөөрлийг түргэвчилсэн журмаар олгохоо амласан тухай Хөх ордны хэвлэлийн алба мэдээлжээ.

Холбоотой мэдээ

ЭЕШ – д бэлтгэгчдэд зориулсан “Цахим зөвлөх” www.helper.eec.mn портал сайт ажиллуулж эхэллээ | ДААМ .МН

​Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан “Цахим зөвлөх” www.

30/03/2020

Хятадын Хунань мужийн Чэньжоу хотод өнөөдөр галт тэрэг замаасаа гарч онхолдож ноцтой осол гарчээ | ДААМ.МН

Хятадын Хунань мужийн Чэньжоу хотод өнөөдөр /2020.03.30/ орон нутгийн цагаар 12.00 цагийн үед зор

30/03/2020

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 199.7 тэрбум төгрөгийг иргэд, ААН-үүдийн эзэмшиж буй хувьцаанд өгнө | ДААМ.МН

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн зүгээс өнөөдөр буюу Даваа гараг бүрийн 13:00 цагт хүргэдэг ээлжит

30/03/2020