Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол болно | DAAM.MN

26/11/2021 108

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсын засаглалаа тунхагласны 97 жилийн ойн баярын өнөөдөр тохиож, бүх нийтээрээ тэмдэглэж байна. Энэ өдөр төр, засгийн удирдлага Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.

Анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг Монгол Улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм.

Энэ өдөр Монгол Улсын ын Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол болно. Улсын хэмжээнд 43.166 хүүхэд энэ жил 16 нас хүрээд байна. Ёслолыг улс орон даяар нэгэн зэрэг хийнэ.

Холбоотой мэдээ

Иргэдийг шахмал түлшээ гялгар уутанд хийж түлэхгүй байхыг анхааруулж байна | DAAM.MN

Ердөө 0.0025 мм-ийн зузаантай маш нимгэн гялгар уут газрын хөрсөнд шингэхдээ 500 гаруй жил болдог аж

21/01/2022

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийг уриалжээ | DAAM.MN

АНУ тэргүүтэй найман орон БНАСАУ-ын эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээнүүдийг б

21/01/2022

Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ | DAAM.MN

БНХАУ-д цахимаар зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын “ABU Robocon-2021” тэмцээ

21/01/2022