Э.Энхсайхан 134 тамирчнаас 75 дугаар байрт оров | DAAM.MN

26/11/2021 304

Олон улсын биатлоны холбооны “IBU Cup” тэмцээн өнөөдөр Шведийн Идред эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 10 км болон эмэгтэйчүүдийн 7.5 км-ын спринт уралдаан боллоо. Манай улсаас ойрын зайн уралдаанд 6 тамирчин хурдаа сорьсоноос хамгийн өндөр амжилтыг ОУХМ Энхбатын Энхсайхан үзүүлэв. Тэрбээр хэвтээ болон босоо буудалтад тус бүр нэг сумаа алдснаар түрүүлсэн Германы Лукас Фрацшерээс 2:57.9 хоцорч 134 тамирчнаас 75 дугаар байрт оржээ. Түүний хувьд 59 тамирчныг ардаа орхино гэдэг чамлахааргүй том амжилт. “IBU Cup” нөгөөдөр спринт, ням гаригт хөөх уралдаанаар үргэлжилнэ.

Холбоотой мэдээ

Иргэдийг шахмал түлшээ гялгар уутанд хийж түлэхгүй байхыг анхааруулж байна | DAAM.MN

Ердөө 0.0025 мм-ийн зузаантай маш нимгэн гялгар уут газрын хөрсөнд шингэхдээ 500 гаруй жил болдог аж

21/01/2022

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийг уриалжээ | DAAM.MN

АНУ тэргүүтэй найман орон БНАСАУ-ын эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээнүүдийг б

21/01/2022

Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ | DAAM.MN

БНХАУ-д цахимаар зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын “ABU Robocon-2021” тэмцээ

21/01/2022