Макдональдсын алдарт бэлгэ тэмдэг өөрчлөгдлөө |ДААМ.МН

25/03/2020 666

АНУ-д зарим ресторан зөвхөн авч явах болон хүргэж өгөх хэлбэрээр үйлчилгээ явуулах эрхтэй ажиллаж байгаа билээ. Харин Макдональдс ажилтнууддаа болон хүмүүст өвчний тархалтыг багасган өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд бие биеэсээ зай барьж байхыг сануулахын тулд алдарт бэлгэ тэмдгээ өөрчилжээ. Өнгөрсөн долоо хоногт Макдональдсын Бразил дахь салбарууд дэлхий даяар хүн бүрийн танил болсон “М” хэлбэр бүхий хоёр алтан нумыг салган шинэчилсэн бөгөөд энэ долоо хоногт Энэтхэг болон зарим улс дахь салбарууд дээрх санаачилгыг дагажээ.

Ресторануудын биет хаягууд ийн шинэчлэгдээгүй байгаа ч цахим орчинд шинэ бэлгэ тэмдэг нь түлхүү ашиглагдах болсон байна.

АНУ-д зөвхөн заавал ажиллах шаардлагатай байгууллагуудын ойролцоох Макдональдсын салбаруудыг ажиллахыг зөвшөөрсөн билээ. Гэвч энэ нь АНУ дахь нийт 14 мянган салбарын ердөө таван хувь гэнэ.

Өмнө нь 2018 онд тэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр бэлгэ тэмдгээ доош харуулан “W” хэлбэртэй болгож байсан билээ.

Холбоотой мэдээ

БОЯЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Jtb“ компанийн гүйцэтгэх захирал такаюки фүживаратай уулзлаа | DAAM.MN

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн Япон улсад хийж байгаа албан айлчлал тус у

17/05/2022

Угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангалаа | DAAM.MN

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аюулт үзэгдэл, ослын 3 дуудлага бүртгэгдс

17/05/2022

“Онцгойн төгөл”-д 4500 чацаргана тарьж, ургуулна | DAAM.MN

Онцгой байдлын байгууллагаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 хаврын тариалалтын өдрүү

17/05/2022