Гурав хоногийн дараа БНХАУ-аас авто замаар бараа бүтээгдэхүүн авч эхэлнэ | DAAM.MN

29/11/2021 7162

Шадар сайд С.Амарсайхан “Хил нээх асуудлыг хойшлуулсан, бүх тээвэр хаагдсан гэдэг нь албан бус мэдээлэл. Монгол болон Хятадын талаас ийм ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Хэрэв тийм шийдвэр гарсан бол албан ёсоор мэдээлдэг зарчимтай” гэв.

Мөн Замын-Үүдийн хилийн боомтын үйл ажиллагааг хэзээнээс хэвийн горимд шилжүүлэх боломжтой талаар мэдээлэл өглөө. Ингэхдээ “БНХАУ-ын талтай тохиролцсоноор авто тээврийн татан авалтуудаа эхлүүлэхээр болсон. Гурав хоногийн дараагаас эхлээд авто замаар бараа бүтээгдэхүүн тээвэрлэх ажил хэвийн болно. Хоёр улсын хийлийн 0 цэг дээр ачаа бараагаа чингэлэг тээврээр солилцоно. Хүний оролцоо багатайгаар, чингэлэг тээврээр бараа бүтээгдэхүүнээ авч эхэлснээр эргэлт нь нэмэгдэнэ гэж тооцож байгаа. Өмнө нь жолооч нараа хил нэвтрүүлээд дараа нь тусгаарладаг байсан” гэлээ.

Холбоотой мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос бүрэн хангахын тулд төр, засгаас боломжтой бүх дэмжлэг, туслалцаа үзүүлнэ | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллан, төмс, хүнс

17/05/2022

Орон сууцны хороолол дундах орц, гарц хаасан хашаа, хайсыг буулгаж, цэгцэлнэ | DAA.MN

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс Н

17/05/2022

Нийслэлийн удирдлагууд 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа | DAAM.MN

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдах алба

17/05/2022