• 2020-03-28
  • 2775.43 USD

Үүлэн технологид суурилсан бизнесийн О365 багцыг 1 сар үнэгүй туршарай! | ДААМ.МН

26/03/2020 25 0

Ажил олгогчид дэлхийн хаанаас ч чадварлаг мэргэжилтэн олох боломжийг олгох remote буюу зайнаас ажиллах хэв маяг сүүлийн үед газар авч байна. Зайнаас ажиллагсад буюу Digital Nomadic-ууд өнгөрсөн оны байдлаар 4,8 сая байсан бол 15 жилийн дараа гэхэд 1 тэрбумд хүрнэ гэдгийг судлаачид онцолж байна.

Дэлхийн олон улс оронд тархаад буй Covid-19 вирусийн тархалттай холбоотойгоор маш олон ажил олгогчид бизнесээ үргэлжлүүлэхийн тулд ажилчдадаа зайнаас ажиллах боломжийг олгож байна. Монголын томоохон байгууллагууд ч бас ажилчдынхаа эрүүл мэндэд санаа тавьж энэхүү зайнаас ажиллах хэв маягийг нэвтрүүлж байгаа билээ. Мэдээж бидний ихэнхийнх нь хувьд энэ арга барил нь хэтэрхий шинэ байгаа учир хэрхэн хурлаа явуулах, ажлын бүтээмжийг хэрхэн хэмжих зэргийг зарим компаниуд мэдэхгүй байгаа.

Тэгвэл онлайнаар хурлаа хийж, ажлын бүтээмжээ хэмжихээс гадна оффисын хэрэглээний програмуудыг дурын төхөөрөмж дээрээсээ үүлнээс ашиглах боломжтой О365 багцыг танилцуулж байна.

Үүнд О365 Business Premium буюу хамгийн олон дагалдах програм бүхий багц орж байгаа бөгөөд 25 хүртэлх хүн 1 сарын турш үнэгүй ашиглах боломжийг олгож байгаа юм.

О365 Business premium багцын боломжууд:

  • И-мейл, домэйн хаяг, 50gb багтаамж
  • Оффис 2019 компьютерт зориулсан суурин аппликейшнууд (Outlook, word, excel, OneNote, powerpoint г.м)
  • Веб аппликейшнууд (Word, Excel, OneNote, Powerpoint г.м)
  • 1 ТВ хүртэлх OneDrive дундын үүлэн хадгалах санn
  • Байгууллага дундын дотоод сүлжээ Sharepoint
  • 250 хүртлэх хүн хамрагдах онлайн хурал хийх боломж
  • Онлайн байгийн ажиллагааны Microsoft Teams
  • CRM буюу харилцагчтай түншлэх аппликейшн  (Microsoft invoicing, MileIQ, Business Center)
  • Төлөвлөлт (Microsoft Planner)

Microsoft office 365 business premium багц нь дотроо Outlook и-мэйл серверээс эхлүүлэн, харилцаа холбооны Teams зэрэг програмуудыг үүл бүгдийг нь үүлэн шийдэлтэй холбож, гар утас болон дурын төхөөрөмжөөс өөрийн файлуудыг ашиглаж удирдах боломжийг олгосноороо давуу талтай

dcЭнэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу?

O365 business premium багцыг үнэгүй ашиглах бол энд дарж, байгууллагынхаа мэдээллийг бөглөнө үү?

Холбоотой мэдээ

Нийт нутгийн 20 хувь нь цастай хаваржилт хүндрэх төлөвтэй байна | ДААМ.МН

Нийт нутгийн 20 хувь нь цастай, Хөвсгөл, Архангай зэрэг зарим аймагт хаваржилт хүндрэх төлөвтэ

26/03/2020

PM 10 тоосонцор 55 хувиар, PM 2.5 тоосонцор 49 хувиар буурсан үзүүлэлтэй байна | ДААМ.МН

378.2 тонн түүхий нүүрс тээвэрлэсэн 13 тээврийн хэрэгсэл, тусгай зөвшөөрөлтэй 963.8 тонн түүхий нүү

26/03/2020

Осолд орсон тээврийн хэрэгсэл дээр судалгаа хийхэд 10-аас дээш жил ашиглагдсан автомашинуудын 70 хувь нь осолд өртсөн байжээ |ДААМ.МН

Автомашины худалдаа эрхэлдэг зарим ченж нар гадаад улсад осолд орсон, байгалийн гамшигт өртсөн, эвд

26/03/2020