Сар бүр төлдөг лизингээ төлөхийн тулд хулгай хийжээ | ДААМ.МН

26/03/2020 1335

Энэ сарын 23-24 шилжих шөнө бусдын приус маркийн автомашины зөөлөн буюу нүүрсний янданг хулгайлж ченж нарт зарж борлуулдаг этгээдүүдийг Нийслэл хотоос дайчлан баривчилсан байна.

Тус этгээдүүд хүнгүй, камерын хяналтгүй гудамж талбайд байршуулсан приус маркийн автомашины янданг хулгайлж бөөгнөрүүлж байгаад нэг тус бүрийг нь 600-800 мянган төгрөгөөр цахим зарын дагуу ченжүүдэд борлуулдаг. Харин худалдан авсан ченжүүд цааш дамлахдаа нэг зөөлөн янданг нэг сая 500 мянган төгрөгөөр зардаг хэмээн мэдээлсэн билээ.

Бүлэг этгүүдүүд болон хоёр ченжийг Налайх дүүргийн Эрүүгийн тасгийн алба хаагчид баривчлан саатуулан шалгаж байна. Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд 32 удаагийн үйлдлээр машины янданг хулгайлсан нь тогтоогджээ.  Сэжигтэн этгээдүүд коронавирус гарч улмаар ажлаасаа халагдсан тул сар бүр төлдөг лизингээ төлөхийн тулд хулгай хийсэн гэдгийг хэлж байв.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022