ОХУ ирэх долоо хоногийг бүх нийтийн амралт болголоо

26/03/2020 401

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн ээлжит мэдээллээ танилцуулах үеэр дэлхийн улс орнуудын авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа. 

Тэрбээр хэлэхдээ “Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч иргэддээ хандан мэдэгдэл хийж, гуравдугаар сарын 30-ны өдрөөс нэг долоо хоногийг бүх нийтийн амралт болгосон байна. Уг арга хэмжээний гол зорилго нь хүмүүсийг гэрээс нь гаргахгүй байх гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Путин онцолсон байна.

Украин улс нэг сарын хугацаатай онц байдал зарлалаа. Энэ хүрээнд гуравдугаар сарын 27-ноос эхлэн агаарын болон төмөр замын хилээ хааж байна.

Финланд улсын нийслэлд халдвар голомтлон гарч байгаатай холбогдуулан нислэлийг тойрсон бүсэд хөл хорио тогтоолоо. Одоогийн байдлаар тус улсад бүртгэгдсэн халдварын тоо 880, нас баралт 3 байна.

Арабын Нэгдсэн Эмират улсад өнөөдрөөс эхлэн Ням гараг хүртэл оройны 20:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хугацаанд нийтийн тээвэр болон хүмүүсийн хөдөлгөөнийг бүрэн хориглож, гудамж талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийхээр болсон байна.

БНСУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинэ халдвар 104, нас баралт 5 бүртгэгдсэн байна. Сүүлийн өдрүүдэд тус улсад гаднаас халдвар импортлогдон ирэх тохиолдол нэмэгдэж байгаа учраас энэ Баасан гарагаас эхлэн АНУ-аас ирэх иргэд өөрийгөө 14 хоног тусгаарлах журам мөрдүүлэхээр болсон.

Гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаарх ЮНЕСКО-ийн мэдээгээр дэлхийн 165 улс үндэсний хэмжээнд боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон байна. Үүн дээр 10 гаруй улс хэсэгчилсэн байдлаар зогсоогоод байгаа. Ингээд нийтдээ 1.5 тэрбум буюу нийт суралцагсдын 87 хувь сургууль завсардсан байдалтай байна” гэв.

Холбоотой мэдээ

БОЯЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Jtb“ компанийн гүйцэтгэх захирал такаюки фүживаратай уулзлаа | DAAM.MN

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн Япон улсад хийж байгаа албан айлчлал тус у

17/05/2022

Угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангалаа | DAAM.MN

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аюулт үзэгдэл, ослын 3 дуудлага бүртгэгдс

17/05/2022

“Онцгойн төгөл”-д 4500 чацаргана тарьж, ургуулна | DAAM.MN

Онцгой байдлын байгууллагаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 хаврын тариалалтын өдрүү

17/05/2022