• 2020-03-28
  • 2775.43 USD

Сэлэнгэ голд осолдсон байж болзошгүй 4 настай хүүг эрэн хайх ажиллагааг түр зогсоолоо | ДААМ.МН

26/03/2020 51 0

Булган аймгийн Сэлэнгэ суманд голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй дөрвөн настай Э хүүг эрэн хайх, аврах ажиллагааг өчигдөр 20:00 цагт түр зогсоожээ.

Энэ сарын 22-ны 22:55 цагт Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багт иргэн А-гийн хүү дөрвөн настай Э нь тухайн өдрийн 17:00 цагийн орчимд “Сэлэнгэ” голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг онцгой байдлын алба хүлээн авснаар 23-ны 05:00 цагаас эхлэн хүүг эрэн хайж буй юм.

Гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, тус сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаар ахлуулсан орон нутгийн 105 иргэн, ар гэрийн 5 хүн, нийт 118 хүн, 1 эрэлч нохой, 19 автомашинтай 06:30 цагаас Сэлэнгэ сумын төвөөс “Хараагийн Ар”, “Жарамхайн цөөрөм” гэдэг газар хүртэл 17 км-т явганаар болон автомашинтай,  тус сумын Таримал багийн “Урд салаа” гэдэг газраас, “Сэлэнгэ” мөрний гүүр хүртэл 500 метрт завьтай, 400 метр урт, 15 метр өргөнтэй голын мөсийг хагалж урсган 2-7 метрийн гүнд 8 удаагийн шумбалтыг хийж  эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан  боловч үр дүнд хүрээгүй аж.

Эрэн хайх ажиллагааг зохион байгуулахад нөхцөл байдал хүндрэлтэй байгаа тул ар гэрийнхэнтэй зөвшилцөж Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр 20:00 цагт түр зогсоожээ.

Холбоотой мэдээ

Нийт нутгийн 20 хувь нь цастай хаваржилт хүндрэх төлөвтэй байна | ДААМ.МН

Нийт нутгийн 20 хувь нь цастай, Хөвсгөл, Архангай зэрэг зарим аймагт хаваржилт хүндрэх төлөвтэ

26/03/2020

PM 10 тоосонцор 55 хувиар, PM 2.5 тоосонцор 49 хувиар буурсан үзүүлэлтэй байна | ДААМ.МН

378.2 тонн түүхий нүүрс тээвэрлэсэн 13 тээврийн хэрэгсэл, тусгай зөвшөөрөлтэй 963.8 тонн түүхий нүү

26/03/2020

Осолд орсон тээврийн хэрэгсэл дээр судалгаа хийхэд 10-аас дээш жил ашиглагдсан автомашинуудын 70 хувь нь осолд өртсөн байжээ |ДААМ.МН

Автомашины худалдаа эрхэлдэг зарим ченж нар гадаад улсад осолд орсон, байгалийн гамшигт өртсөн, эвд

26/03/2020