• 2020-03-29
  • 2775.43 USD

Франц улс Хөл хорионы үеэр архи худалдахыг хориглов | ДААМ.МН

26/03/2020 32 0

Францын Айсне мужийн оршин суугчдад хөл хорио нэлээд хүнд тусах бололтой. Учир нь орон нутгийн эрх баригчид архи худалдахыг хориглох шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг бүх нийтийн сайн сайхны тулд хэмээн албаныхан тайлбарлаж байна.

Уг шийдвэрийг гуравдугаар сарын 24-нд зарлаж, мужийн захирагч Зиад Хоури хөл хорионы үеэр архинаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл огцом ихэссэнийг онцолжээ.

Тэрбээр “Хөл хорионоос болж ахуйн архидалт ихсэхийн хэрээр гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна” хэмээгээд дэлгүүрүүдийг архи зарахаас гадна 20:00 цагаас хойш ажиллахыг хоригложээ. Мөн бүх ресторан, уушийн газруудыг хаасан тул Айсне ийнхүү хуурай муж болж байна.

Уг шийдвэрийг ард иргэдийн зарим нь дэмжиж, зарим нь муу үр дагавартайгаас гадна дамын наймааг өөгшүүлэх талтай хэмээн шүүмжилж байгаа аж. Мөн зарим иргэд энэхүү хоригийг дарангуйлал, хүний эрх чөлөөг боосон шийдвэр, үр дагаварт нь архины хамааралтай хүмүүс гэнэт архигүй болсноор эрүүл мэндийн асуудал үүсэх аюултай гэх зэрэг байр суурь илэрхийлж эхэлжээ.

Хориг дор хаяж гуравдугаар сарын 31-н хүртэл, улс даяар зарласан 14 хоногийн хөл хорио дуустал үргэлжлэх гэнэ.

Холбоотой мэдээ

Бэлчээрт худаг барина гэж тендерт ялсан компаниуд худаг барилгүй мөнгө завшжээ | ДААМ.МН

Төрөөс мал аж ахуйн салбараа дэмжих бодлогын хүрээнд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоо

27/03/2020

Зохиомол дампуурлаар хөлжигсөд ба хуулийн тогтолцоо | ДААМ.МН

Монголчууд Анод болон Капитал банкны дампуурлыг хамгийн сайн мэднэ. Гэхдээ эдгээр банкуудын дампу

26/03/2020

ОХУ олон улсын бүх нислэгээ маргаашаас эхлэн зогсооно | ДААМ.МН

ОХУ-ын засгийн газар тус улсаас гарах болон орох бүх олон улсын нислэгийг зогсоох шийдвэр гаргажээ.

26/03/2020