• 2020-04-08
  • 2781.09 USD

“Коронавирус таныг айлгаад байна уу. Тэгвэл та зөрүүлээд ид” | ДААМ.МН

26/03/2020 57 0

Вьетнамын нийслэл Ханой хотын нэгэн рестораны Хоанг Тунг ба түүний хамтрагчид шинэ коронавирусийн эсрэг хөгжилтэйгөөр тэмцэж байна. Тэрбээр бургер ресторанд ажилладаг бөгөөд сүүлийн үед бургерийнхээ талхыг титэмт вирус шиг хэлбэртэй хийх болсон нь рестораны үйлчлүүлэгчдийн тоог нэмэх болжээ.

“Коронабургер” хэмээн нэрлэсэн шинэ төрлийн бургерийг хийхдээ энгийн бөөрөнхий талхны оронд дэлхий нийтийг цочирдуулж буй титэмт вирус шиг хэлбэртэй хийж, гадаргууг нь ногоон цайны хандаар өнгөнд оруулж хийдэг байна.

Шинэ коронавирусийн улмаас дэлгүүр хоршоо, ресторануудын орлого эрс буурсан ч хөгжилтэй, сэргэлэн тогоочийнхоо ачаар тус ресторан өдөрт доод тал нь 50 бургер зарж байгаа гэнэ. Тэрбээр үйлчлүүлэгчид орж ирэхэд “Коронавирус таныг айлгаад байна уу. Тэгвэл та зөрүүлээд ид” хэмээн хошигнодог нь цар тахлын аюулаас болж сэтгэл зүйн дарамттай байгаа үйлчлүүлэгчдийн сэтгэлийг багахан ч гэсэн сэргээж байгаа гэдэгт итгэдэг гэжээ.

Холбоотой мэдээ

Авто машины болон тоног төхөөрөмжийн бүх шүүлтүүрийг Монголчууд үйлдвэрлэж байна | ДААМ.МН

“ҮЙЛДВЭРИЙН ГЭРЭЛ” нэвтрүүлгийн энэ удаагийн  дугаарт шүүлтүүр үйлдвэрлэлийн салбартаа анх

07/04/2020

“Тэнгэрийн тойрог” төслийг төрхөмд нь буцаана |ДААМ.МН

  Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотод "Тэнгэрийн тойрог” буюу Их т

07/04/2020

90 оны бага залуус минь АН-д зуун сая өгөх хэрэг байна уу ? АН-ны зуун саятангуудтай танилц | ДААМ.МН

Ардчилсан намаас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр 100 сая төгрөг тушаасан хүмүүс: 

07/04/2020