• 2020-03-28
  • 2775.43 USD

Нийт нутгийн 20 хувь нь цастай хаваржилт хүндрэх төлөвтэй байна | ДААМ.МН

26/03/2020 33 0

Нийт нутгийн 20 хувь нь цастай, Хөвсгөл, Архангай зэрэг зарим аймагт хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа талаар ХХААХҮ-ын дэд сайд Ж.Сауле УОК-ын Шуурхай штабын хурлын үеэр мэдээллээ.

Иймд 18 аймагт өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгосон байна. Тухайлбал,

  • Нөөцийн 5,771 тонн өвсийг үнэгүй
  • 4,759 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэйгөөр олгожээ.

Мөн өмнөх оны зуншлага тааруу байснаас бэлчээр нь өвсгүй болсон Архангай аймгийн долоон сум, Хөвсгөл аймгийн дөрвөн суманд өвс, тэжээлийн дэмжлэг өгөх шаардлагатай байгааг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле онцлон тэмдэглээд “Хаваржилт хүндэрч буй долоон аймагт 50 сая төгрөгийг дэмжлэг болгож Засгийн газар, Улсын онцгой комиссоос олгоод байна” гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр “Оторт 10 сая мал байна. Малчид ирэх сараас нутаг руугаа буцах тул малыг нь ариутгах ажлыг зохион байгуулна. Отроос буцаж буй малчид сэг зэмээ устгаж, орчноо цэвэрлэхийг хүсье” гэлээ.

Түүнчлэн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхээр шүлхийн вакциныг хийж буй бөгөөд одоогоор вакцинжуулах явц 75.5 хувьтай үргэлжилж байгаа аж.

Холбоотой мэдээ

Нийт нутгийн 20 хувь нь цастай хаваржилт хүндрэх төлөвтэй байна | ДААМ.МН

Нийт нутгийн 20 хувь нь цастай, Хөвсгөл, Архангай зэрэг зарим аймагт хаваржилт хүндрэх төлөвтэ

26/03/2020

PM 10 тоосонцор 55 хувиар, PM 2.5 тоосонцор 49 хувиар буурсан үзүүлэлтэй байна | ДААМ.МН

378.2 тонн түүхий нүүрс тээвэрлэсэн 13 тээврийн хэрэгсэл, тусгай зөвшөөрөлтэй 963.8 тонн түүхий нүү

26/03/2020

Осолд орсон тээврийн хэрэгсэл дээр судалгаа хийхэд 10-аас дээш жил ашиглагдсан автомашинуудын 70 хувь нь осолд өртсөн байжээ |ДААМ.МН

Автомашины худалдаа эрхэлдэг зарим ченж нар гадаад улсад осолд орсон, байгалийн гамшигт өртсөн, эвд

26/03/2020