Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага 16,9 хувиар буурсан үзүүлэлттэй байна |

09/12/2021 88

Нийслэлийн Онцгой байдлын газраас санаачлан ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх “Мартаж болохгүй” мэдээлэл, сурталчилгааны нөлөөллийн аяныг 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Ахуйн гал түймрийн хор уршгийг таниулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга замыг сурталчилах, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлд уриалан иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд аяны зорилго чиглэгдэж, энэ хугацаанд цуврал видео, зурагт постер зэрэг нийт 80 контент бүтээж олон нийтэд хүргэж ажилласан нь давхардсан тоогоор 1,9 сая мянган иргэнд хүрсэн байна.

“Мартаж болохгүй” сарын нөлөөллийн аян нь ахуйн гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг ойлголтыг олон нийтэд хүргэсэн, буруу дадлага хандлагад эерэг нөлөөлсөн, шинэлэг, үр дүнтэй ажил боллоо хэмээн тус газрын даргын зөвлөлөөс дүгнээд цаашид улирлын давтамжтай гамшгийн төрлөөр аянг үргэлжлүүлэн зохион байгуулахыг чиглэл болголоо.

2020 оны мөн үетэй харьцуулахад нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага 16,9 хувиар, иргэдийн өмч хөрөнгөд учирсан хохирол 18,4 хувиар, нас барсан иргэд 5,8 хувиар тус тус буурсан дүнтэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Иргэдийг шахмал түлшээ гялгар уутанд хийж түлэхгүй байхыг анхааруулж байна | DAAM.MN

Ердөө 0.0025 мм-ийн зузаантай маш нимгэн гялгар уут газрын хөрсөнд шингэхдээ 500 гаруй жил болдог аж

21/01/2022

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийг уриалжээ | DAAM.MN

АНУ тэргүүтэй найман орон БНАСАУ-ын эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээнүүдийг б

21/01/2022

Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ | DAAM.MN

БНХАУ-д цахимаар зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын “ABU Robocon-2021” тэмцээ

21/01/2022