Ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна | DAAM.MN

09/12/2021 147

Монгол Улсын Шадар сайдын 70, 104 дүгээр тушаалын хэрэгжилтийн хангах хүрээнд ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорноговь аймгийн Шуурхай штабын зохион байгуулалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, халдварын үеийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, холбогдох үүрэг чиглэл өглөө.

Мөн шуурхай штаб, тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхжуулах сургалт, дадлага зохион байгуулж, сумын түвшинд  коронавируст халдварын хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийх юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, ЭМС-ын халдварт өвчний асуудал хариуцсан зөвлөх А.Амбасэлмаа, МХЕГ-ын Эрүүл мэндийн газрын дарга С.Сүнчин, хэлтсийн дарга Л.Гэрэлмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн Б.Дуламрагчаа нар ажиллаж байна гэж УОК-ын Нэгдсэн Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Иргэдийг шахмал түлшээ гялгар уутанд хийж түлэхгүй байхыг анхааруулж байна | DAAM.MN

Ердөө 0.0025 мм-ийн зузаантай маш нимгэн гялгар уут газрын хөрсөнд шингэхдээ 500 гаруй жил болдог аж

21/01/2022

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийг уриалжээ | DAAM.MN

АНУ тэргүүтэй найман орон БНАСАУ-ын эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээнүүдийг б

21/01/2022

Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ | DAAM.MN

БНХАУ-д цахимаар зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын “ABU Robocon-2021” тэмцээ

21/01/2022