
БАЙР СУУРЬ
Д.ЭНХСАЙХАН : Тэвчиж болох хөрөнгө оруулалтын зардлаа хасч төсөвт тодотгол хийхгүй бол намар 9, 10 сараас багш эмч нарынхаа цалин тавьж чадахгүй хүнд нөхцөл үүсэхээр боллоо.

УИХ 2020 оны улсын төсвийг 12 их наядын орлого олж 13.8 их наядын зарлага гаргахаар 1.8 их наядын алдагдалтай баталсан.
Зарлагын бүтцийг задалж үзвэл урсгал зардалд төсвийн 82%(цалин, төрийн үйлчилгээний, бондын зээлийн хүүгийн зардал, татаас шилжүүлэг нийгмийн халамж) хөрөнгө оруулалтын зардалд 28% зарцуулахаар баталсан.
Дэлхий дахинд корона вирус цар тахал гарсантай холбогдуулан төсвийн орлогын тасалдал бий болсон учир бодит байдлаа дүгнэн цэгнэж улс төржихгүйгээр УИХ төсвийн тодотгол хийж тэвчиж болох хөрөнгө оруулалтын зардлаа хасах эрхийг Засгийн газарт өгөх шаардлага гарч байна.Эс тэгвээс ирэх намар 9, 10 сараас багш эмч нарынхаа цалин тавьж чадахгүй хүнд нөхцөл үүсэхээр боллоо.