• 2020-03-28
  • 2775.43 USD

О.Баасанхүү: Явах хүнээр ачаа бүү татуул гэдэг. Иймд сонгуулийг хойшлуулж болохгүй | ДААМ.МН

26/03/2020 107 0

Өнөөдөр /2020.03.26/ УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан сонгууль хойшлуулах саналын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

“Ерөнхийлөгчийн саналтай танилцсан. Би түүнийг улсын төсвийг тодотгох, төрийн удирдлагыг гартаа авах, сонгуулийг хойшлуулах гурван хүсэлтэй байна гэж ойлгосон.

Нэгт, сонгуулийг хойшлуулж болохгүй. Харин ч урагшлуулах ёстой. Явах хүнээр ачаа бүү татуул гэх үг бий. Иргэд шинэ парламентаас их зүйл хүлээж байна. Зээлийн хүүг царцаах, хойшлуулах гэх мэт шийдлийг ард иргэд дэмжиж байгаа. Гэвч энэ Засгийн газар хийхгүй байна. Юм хийхгүй байгаа Засгийн газрыг түргэн буулгах нь зөв.

Хоёрт, төсөв тодотгох хэрэгтэй гэдэгт санал нэг байна. Тэвчиж болох зардал, жишээлбэл цэцэрлэгийн багш нарт нөүтбүүк авч өгөх гэхчлэн санхүүжилтийг танах бол өөр хэрэг. Харин сонгууль явуулах төсвийг тодотгоно гэдэг утгагүй. Хойшлуулсан ч нэг л өдөр энэ сонгуулийг хийж таарна.   Сонгууль хойшлуулбал Ерөнхийлөгчид л ашигтай, өөр хэнд ч ашиггүй

Шулуухан хэлэхэд Монгол улсын иргэд дундаас вирусийн халдвар илрээгүй. Онц байдал зарлаагүй байна. Онц байдал зарлах эсэхийг УИХ шийддэг” гэлээ.

Холбоотой мэдээ

ЭМЯ: Коронавирусийн халдварын 12 дахь тохиолдол бүртгэгдлээ |ДААМ.МН

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварын шинжи

28/03/2020

Хувиараа даатгуулагчид 6 сар НДШ төлөхгүй | ДААМ.МН

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар аж ахуй нэгж, даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг

27/03/2020

ААН, компаниудын НДШ-ийг 4 дүгээр сарын 1-ээс 10 дугаар сарын 1 хүртэл тэглэхээр боллоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Улс орны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа жлынхаа хүрээнд мэдээлэ

27/03/2020