• 2020-04-03
  • 2779.01 USD

“ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ХХК МОНГОЛ УЛСЫГ ХИЛЭЭ НЭЭХИЙГ ХҮСЧЭЭ | ДААМ.МН

26/03/2020 1534 0

Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Цай Вэньруй, Петрочайна Дачин тамсаг ХХК-ийн ерөнхийлөгч Жян Хунфу болон холбогдох хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ноён элчин сайд “Коронавируст халдвар намжина. Харин эдийн засгийг эрчимжүүлэх ёстой. Тиймээс эдийн засгийн харилцаагаа сэргээхэд бидний зүгээс бэлэн байна. Коронавируст халдвараас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хамтын хүчээр даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн юм. Тэрээр Дэлхийд коронавируст халдварын тархалт дотроосоо тархаагүй гарын таван хуруунд багтах цөөн улсын нэг нь Монгол улс байгаад баяр хүргэлээ.

Уулзалтад Петрочайна Дачин тамсаг компанийн ерөнхийлөгч Жян Хунфу тус компанийн газрын тосны тээвэрлэлтийг эхлүүлэх хүсэлтийг Монгол Улсын шадар сайдад уламжиллаа. Мөн уулзалтын үеэр компанийн хятад ажилчдын зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улсын онцгой комисст 174 сая төгрөгийг хандивласан юм.

– Өнөөдөр Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинтэй хийсэн уулзалт амжилттай болж өнгөрлөө. Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд коронавирусийн халдварыг ялан дийлэхэд дэмжлэг болох үүднээс энэхүү хандивыг үзүүлж байна. Хоёр улс маргаашийн сайн сайхны төлөө нэгэн зүгт тэмүүлэх ёстой. Бид сүүлийн нэг сарын хугацаанд Баянхошуу бичил боомтод халдвараас сэргийлэх хүчин чадал бүхий ариутгалын цэгийн бүтээн байгуулалтыг хийх ажлыг амжилттай хийж дуусгасан. Иймд Монголын Засгийн газрын зүгээс аль болох хурдан шуурхай шийдвэрийг гаргаж хилийн боомтын үйл ажиллагааг сэргээн, бидний энэ тээвэрлэлтийн ажлыг эхлүүлээсэй гэж хүсэж байна. Тээвэрлэлт хэвийн явагдаж эхлэх нь манай хоёр улсын хамтын бүтээн байгуулалтад ач тустай юм. Сүүлийн хоёр сарын хугацаанд бидний ажил бүрэн зогссон. Манай компанийн 1000 гаруй ажилчид бүгдээрээ гэр гэртээ ажил эхлэхийг хүлээж суугаа. Тиймээс бидний зүгээс Монгол Улсын талаас хилээ нээх асуудлыг эргэн харж, яаралтай шийдэж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна. Бид бүхэн нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн өгсөн амлалтаа хэрэгжүүлэн ажиллаж, маргаашийн сайн сайхныг төлөө хичээн ажиллах болно гэж ноён Жян Хунфу хэллээ.

Манай улсаас газрын тос тээвэрлэх автомашинууд хил нэвтрэн орж ирэхдээ халдвар тархах эрсдэлтэй гэж үзэн тээвэрлэлтийг түр зогсоогоод байгаа билээ. Дорнод аймгийн Онцгой комиссоос Петрочайна Дачин Тамсаг компанид шаардлага хангахуйц ариутгалын пункт барих үүрэг өгөөд байсан юм. Өнөөдрийн уулзалтаар ариутгал, халдваргүйтгэл хийх хоёр пункт барин ашиглалтанд ороход бэлэн болсныг мэдээллээ.

Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэл болон бусад бэлтгэл ажил бүрэн дууссан бол газрын тосны экспортыг эхлүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ

Ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 3 сараар хойшлуулна

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдийг хамруулах зор

03/04/2020

COVID-19 халдвартай холбоотойгоор хуурамч эм, оношлуур, вакциныг борлуулах, сурталчлах нь нэмэгджээ | ДААМ.МН

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр COVID-19 халдварын ДЭМБ-аас өгсөн м

03/04/2020

Орхон аймаг ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зориулалтын авто машинтай боллоо | ДААМ.МН

Хойд бүсийн төв болох Орхон аймгийн Онцгой байдлын газар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэ

03/04/2020