
Ковид19 вирусын мутацилагдсан шинэ хувилбар болох омикрон Анх Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн бол одоогийн байдлаар дэлхийн 50 гаруй улсад тархжээ. БНХАУ-д тус хувилбарын анхны тохиолдол өчигдөр илэрсэн байна.
Тэгвэл энэ сарын 13-нд омикрон хувилбараар нас барсан анхны тохиолдол Их Британид бүртгэгдэв. Өчигдөр буюу энэ сарын 13-нд тус улсад коронавирусийн халдварын 54661 шинэ тохиолдол илэрсэн байна.