БНХАУ-ын махны ченжүүд хууль хяналтынхныг мад тавьсаар байна | ДААМ.МН

27/03/2020 655

Засгийн газар мал аж ахуйн салбараа түшиглэн орлого олох боломжийг эрэлхийлж, ОХУ, БНХАУ, Японд мах экспортлох болсон билээ. Стратегийн хүнс болох махаа экспортлохдоо тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулж ч байгаа. Үүнтэй зэрэгцээд өмнөд хөршийн иргэд олноороо ирж, мах авч, хадгалах явдал олширсон. Тиймээс тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага хамтран аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүсийн эзэмшлийн агуулахыг шалгаж их хэмжээний мах нөөцөлсөн байсныг ч илрүүлэн хариуцлага тооцож байв. Гэвч өмнөд хөршийнхөн хууль, журам зөрчин мах бэлтгэж, хуурамч бичиг баримт үйлдэн хил нэвтрүүлж байсныг цагдаагийн байгууллагынхан илрүүлэн шалгаж эхэлснийг эх сурвалжууд мэдээллээ

.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь “Эмээлт” болон Налайхын түүхий эд бэлтгэн нийлүүлэх төвийн ойролцоо байрладаг, малын мах бэлтгэж, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийнхэн нутгийнхаа иргэдтэй хамтарч хууль бус үйлдэл гаргасан гэнэ. Хоёр улс хилээрээ зорчигч нэвтрүүлэхийг хязгаарлахаас өмнө тус улсаас жуулчны, бизнес ангиллын виз авч орж ирсэн иргэд дээрх газруудад байрлалтай хятад, өвөрмонголчуудтай бүлэглэн, мэргэжлийн хяналтын байгууллагаас олгодог зөвшөөрөл, бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн юм байна. Улмаар түүнийгээ ашиглан Монгол Улсаас өмнөд хөрш рүү адуу, ямааны их хэмжээний мах гаргасан аж. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын мэдээлснээр 2020 он гарснаас хойш л ийнхүү хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээний махаа гаргасан гэнэ.

Холбоотой мэдээ

 Сэлэнгэ аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ | DAAM.MN

 Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Бөхлөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 159

20/05/2022

М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна | DAAM.MN

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн

20/05/2022

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

20/05/2022