• 2020-04-03
  • 2779.01 USD

Путин хүүхэд бүрт 5000 рубль, ард иргэддээ долоо хоногийн цалинтай чөлөө санал болгов | ДААМ.МН

27/03/2020 112 0

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 25-26-нд Санкт-Петербург хотноо ажиллах байсан ч коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор төлөвлөгөөгөө цуцалж, ард түмэндээ хандан мэдэгдэл хийжээ. Тэрбээр вирусийн тархалт эдийн засагт хүндхэн цохилт болж байгааг онцлоод жижиг, дунд бизнесийг дэмжих олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ албан даатгалын шимтгэлийг 30-15 хувь болтол бууруулахыг санал болгосон байна

.

Түүнчлэн ипотекийг оролцуулаад бүхий л төрлийн зээл төлөлтийн хугацааг хойшлуулах санал гаргажээ. Мөн ирэх сараас эхлэн гурван сарын хугацаанд, гурав хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 5000 рубль, аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан ахмад дайчид болон ар талд ажиллаж байсан хөдөлмөрчдөд олгох 75 болон 50 мянган рублийг ирэх сард багтаан олгохоор төлөвлөж байгаа талаараа мэдэгджээ.

ОХУ-ын Төрийн тэргүүн мөн энэ сарын 28-наас дөрөвдүгээр сарын таван хүртэлх долоо хоногийг цалинтай амралтын өдрүүд болгосноо зарлаад байгаа юм. Түүнчлэн ирэх сарын 22-нд болохоор тогтоод байсан ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар бүх нийтийн санал хураалтыг хойшлууллаа. Санал хураалт хэзээ вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. ОХУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 658-д хүрч 29 хүн эдгэрч, хоёр хүн нас бараад байгаа юм. Одоогоор 122 мянган хүн эмнэлгийн хяналтад байна.

Путин 20 жилийн өмнө анх Ерөнхийлөгчөөр сонгогдож байв

ОХУ-ын Төрийн тэргүүнээр 15, Ерөнхий сайдаар тав буюу анх Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Засгийн эрх барьсны 20 жилийн ой өнөөдөр тохиож байна. 2000 оны гуравдугаар сарын 26-нд ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж 11 нэр дэвшигч өрсөлдөж, 27нд ард түмний олонхын саналаар Владимир Путин Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Тэрбээр хамгийн удаан хугацаанд Засгийн эрх барьсан удирдагчдын тоонд багтаж байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин (2013 оноос), ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар (2005 оноос хойш) одоогоор хамгийн урт хугацаанд төрийн эрх барьж буй удирдагчид тооцогдож байгаа юм.

Холбоотой мэдээ

Ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 3 сараар хойшлуулна

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдийг хамруулах зор

03/04/2020

COVID-19 халдвартай холбоотойгоор хуурамч эм, оношлуур, вакциныг борлуулах, сурталчлах нь нэмэгджээ | ДААМ.МН

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр COVID-19 халдварын ДЭМБ-аас өгсөн м

03/04/2020

Орхон аймаг ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зориулалтын авто машинтай боллоо | ДААМ.МН

Хойд бүсийн төв болох Орхон аймгийн Онцгой байдлын газар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэ

03/04/2020