• 2020-04-03
  • 2779.01 USD

Бэлчээрт худаг барина гэж тендерт ялсан компаниуд худаг барилгүй мөнгө завшжээ | ДААМ.МН

27/03/2020 143 0

Төрөөс мал аж ахуйн салбараа дэмжих бодлогын хүрээнд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор инженерийн хийцтэй худаг байгуулахаар ХХААХҮЯ-наас сонгон шалгаруулалт зарласан байдаг. Гэвч төсвийн хөрөнгийг тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүд луйвардаж, завшсан, хоосон баримтаар төлбөрөө авч мөнгө угаасан нь шалгалтаар тогтоогдож, өдгөө хууль сахиулах байгууллагынхан нарийвчлан нягталж буй аж.

Уг нь манай бэлчээрийн аж ахуйд инженерийн шийдэлтэй худаг маш их хэрэгтэй байгаа юм. Манай улсад 2017 оны байдлаар хөдөөгийн хүн ам, мал аж ахуйг усаар хангах зориулалттай 43.8 мянган худаг бий гэсэн тоон мэдээлэл бий. Эдгээрийн 13.6 мянга нь инженерийн хийцтэй, гар худаг гэнэ. Бэлчээрт ашиглаж буй худгийн 70 гаруй хувь нь хүчин чадал багатайгаас болж нэг цэг дээрх малын бөөгнөрөл хэт их болсон, инженерийн хийцтэй худгийн хүрэлцээ бага байгаагаас шалтгаалан мал сүргийг усаар хангах боломж тааруу гэнэ. Тиймээс ХХААХҮЯ-наас 2017, 2018 онд бэлчээр, отрын бүсийн усан хангамжийг сайжруулах зорилгоор 20 аймгийн нутаг, 3.3 тэрбум төгрөгөөр 180 худаг байгуулах тендер зарласан юм билээ. Үүнд нь 25 компани шалгарч, ажил гүйцэтгэжээ.

Гэвч сонгон шалгаруулалтад шалгарсан зарим аж ахуйн нэгжийнхэн инженерийн хийцтэй худаг шинээр барих ажлаа огт хийгээгүй, цооног ухаад орхисон атлаа бүрэн гүйцэтгэсэн мэтээр баримт бүрдүүлж, тайлангаа ХХААХҮЯ болон худгийн барилга хүлээн авах комисст хүргүүлэн төсвийн хөрөнгийг залилан мэхэлж авч, мөнгө угаасан байж болзошгүй гэмт хэрэг өдүүлснийг нь цагдаагийн байгууллагынхан илрүүлэн шалгаж буй аж.

Шалгалтын явцад тендерт шалгарсан зарим аж ахуйн нэгжийнхэн инженерийн хийцтэй худгийг тогтоосон цэгт буюу малын бэлчээрт бариагүй, сумын төвийн айл, аж ахуйн нэгжийн хашаанд барьсан нь ч илэрсэн сурагтай.

Холбоотой мэдээ

Дэлхий даяар Covid-19 өвчинтэй тэмцэж байх хооронд Умард Солонгос ес дэх пуужингээ харвалаа | ДААМ.МН

Дэлхий нийтээр коронавирусийн тахалтай тэмцэж байгаа энэ цаг үеийг ашиглан Умард Солонгос нэг сары

30/03/2020

Өмнөд Солонгосын засгийн газар иргэддээ бэлэн мөнгө тараахаар боллоо | ДААМ.МН

Коронавирусийн тахлын улмаас эдийн засгийн бэрхшээлтэй тулгарсан айл өрхүүдэд мөнгөн тусламж үзүүл

30/03/2020

Бэлчээрт худаг барина гэж тендерт ялсан компаниуд худаг барилгүй мөнгө завшжээ | ДААМ.МН

Төрөөс мал аж ахуйн салбараа дэмжих бодлогын хүрээнд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоо

27/03/2020