ААН, компаниудын НДШ-ийг 4 дүгээр сарын 1-ээс 10 дугаар сарын 1 хүртэл тэглэхээр боллоо

27/03/2020 668

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Улс орны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа жлынхаа хүрээнд мэдээлэл өгье. Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 улсад коронавирусийн халдвар гараад байна. 

Манай улсад коронавирусийн 11 тохиолдол бүртгэгдэж, хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа. 

Засгийн газраас хоёр чиглэл барьж ажиллаж байна. Эхнийх нь Монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах хоёрдугаарт эдийн засгийн нөхцөл байдалд анхаарч байгаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд тогтоосон хорио цээрийн дэглэмийг ард иргэд мөрдөн ёстой. Зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлуудыг бид барьж аваад халдвар гаргахгүй ажиллаж байгаа. Улс орны хэмжээнд хүндэрсэн нөхцөл байдал одоогоор алга.

Ард иргэд маань хамгийн түрүүнд амар амгалан, эрүүл энх байх ёстой. Цөөхөн хүн ам энэ өвчнөөр өвчилбөл ямар аюул заналхийлэхийг Та бүхэн мэдэж байгаа. Ард иргэдийн санаачилга ухамсар өвчний халдвар тархахаас нөлөөлөхөд чухал нөлөөтэй байгаа. 

Боломжтой бүх нөөц бололцоогоо бид ашиглаж байгаа. Монгол Улсын Засгийн газраас ЭМ-ын салбарын шаардлагатай тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтэд 17 тэрбум төгрөг зарцуулаад байна. Мөн нэмээд 20.6 тэрбумыг шийдээд явж байгаа.

Цаашдаа бид 159 трэрбум төгрөгийн санхүүжилтийг эмнэлгийн салбар болон холбогдох байгууллагуудад зарцуулна. Энэ мөнгөний эх үүсвэрийг олсон.

Ард иргэдийнхээ эрүүл мэндийн хамгаалахад зориулан үндсэндээ 200 тэрбум төгрөг зарцуулж байгааг хэлмээр байна.

Энэ хүндэрсэн нөхцөл байдалд улс орны эдийн засгийг дэмжихээр дараах арга хэмжээг авахаар боллоо. Нэгдүгээрт, Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл ААН байгууллагын НДШ-ийг бүрэн тэглэхээр боллоо.

1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ийг ААНОАТ-аас  аравдугаар сарын 1-н хүртэл бүрэн чөлөөлж байна.

Дөрөвдүгээрт, шинэ коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь доголдож байгаа компаниудын ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөг олгохоор боллоо.

Зургаадугаарт, Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор хүүхдийн мөнгөн дээр 10,000 төгрөг нэмж гурван сарын турш нэмсэн дүнгээр олгохоор боллоо.

Холбоотой мэдээ

Хятадад дотоодод халдварласан 13 тохиолдол илэрчээ | DAAM.MN

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эх газарт лхагва гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 13 тохиолдол

21/10/2021

Э.Батшугар ярилцлага авах гэсэн сэтгүүлчдийг “хага зүсээд” яваад өгөв | DAAM.MN

Өнөөдөр УИХ-ын нөхөн сонгуульд ялалт байгуулсан Э.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүний тангаргийг

21/10/2021

Хүний эрх, ялгаварлан гадуурхалт, гэрч, хохирогчийг хамгаалах сэдвээр цахим сургалт боллоо | DAAM.MN

НЗДТГ-аас “Хүний эрх ба ялгаварлан гадуурхалт”, “Гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны онцлог б

21/10/2021