Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2,368 хүнийг тусгаарлан ажиглаж байна | ДААМ.МН

30/03/2020 373

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2,368 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Үүн дотор жирэмсэн 43 эх, тав хүртэлх насны 56 хүүхэд байгаа. Мөн даралт ихсэх эмгэгтэй, чихрийн шижинтэй, гэмтэлтэй иргэд цөөнгүй байгаа бөгөөд шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлээд явж байна.

Тусгаарлах байруудад нийтдээ 337 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа.

Түргэн тусламжийн дуудлагад бага насны хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн төрөхийн дуудлага зонхилж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд галт тэргээр зорчиж байсан 3,000 гаруй иргэнд хяналт, тандалт хийсэн.

Утсаар зөвлөгөө өгч байгаа нөхцөлд тоглож залгах, залгаад авахаар таслах тохиолдлууд гарч байна. Гадаад улсаас холбогдож байгаа иргэд эмнэлгийн тусламж авахад хүндрэлтэй байгаагаа хэлээд эрүүл мэндийн зөвлөгөөнүүд авч байна” гэдгийг хэллээ.

Үргэлжлүүлэн ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дэлхий дахинд эмнэлгийн тусламж дутагдалтай байгаа тул эмнэлгийн салбарынхан сайн дураараа ажиллаж байна гээд тухайлбал Их Британид тэтгэвэртээ гарсан 20,000 эмч эмнэлгийн тусламж үзүүлэхээр ажиллаж эхэлсэн. Мөн өнөөдрөөс сувилагчийн сургуулийн 1,024 суралцагч эмнэлгийн тусламж үзүүлж эхлэхээр болж байгааг хэлсэн юм.

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ | DAAM.MN

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-нд дөрвөн аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр гарчээ.  Тодруулб

26/10/2021

УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна | DAAM.MN

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс за

26/10/2021