Нэгхэн өдрийн дотор 3 аймагт ой хээрийн түймэр гарлаа | ДААМ.МН

30/03/2020 544

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн Баянцагаан гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын29-ний өдрийн 07:03 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр, унтраах аврах 47 дугаар ангийн 12 алба хаагч, 28 иргэн, нийт 40 хүн, 8 автомашинтай 4 цаг 40 минут ажиллаж, хээрийн түймрийг мөн өдрийн 09:15 цагт цурманд оруулж, 11:50 цагт бүрэн унтрааж, тус сумын 2 дугаар багийн малчинд  хүлээлгэн өгчээ. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн Таран гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 29-ний өдрийн 14:40 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 12 алба хаагч,  орон нутгийн 36 иргэн, нийт 48 хүн, 9 автомашинтай 4 цаг 45 минут ажиллаж, хээрийн түймрийг мөн өдрийн 18:15 цагт цурманд оруулж, 19:25 цагт бүрэн унтрааж, тус сумын нэгдүгээр багийн малчинд хүлээлгэн өгсөн.   

Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн Өвөр-Өнөрч гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 29-ний өдрийн 17:44 цагт хүлээн авч, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 10 алба хаагч, 41 иргэн, нийт 51 хүн, 6 автомашинтай 3 цаг 16 минут ажиллаж, хээрийн түймрийг мөн өдрийн 21:50 минутад цурманд оруулж, 23:26 цагт бүрэн унтраасан байна.

Холбоотой мэдээ

Н.Содбилэг хүү шатрын сонирхогчдын ДАШТ-нээс мөнгөн медаль хүртжээ | DAAM.MN

Бүгд найрамдах Грек улсын Родес хотноо болсон шатрын сонирхогчдын ДАШТ-д өрсөлдсөн 12 настай Н.Содби

26/10/2021

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар МУГЖ С.Жавхланг “Рио Тинто”-гийн захиалгаар жагсаж байна гэв | DAAM.MN

МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан “Монголоо аваръя” нэртэй жагсаалыг төв талбай дээр зохион байгуул

26/10/2021

С.Энхболд: ЭМ-ийн салбарын нийт ажилчдын цалинг 20 хувиар нэмэх боломжтой | DAAM.MN

Эрүүл мэндийн сайд С.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр " Салбарын ажилчдын цалин

26/10/2021