ГАДУУР СЭЛГҮҮЦЭГСЭДТЭЙ СОНИРХОЛТОЙ АРГААР ТЭМЦЭХЭЭР БОЛЖЭЭ | ДААМ.МН

31/03/2020 554

Коронавирусийн цар тахлын улмаас Энэтхэг улс 1,3 тэрбум хүнээ 21 хоногийн турш хөл хорионд оруулах шийдвэр гаргасан билээ. Энэхүү хөл хорионы дэглэмийг зөрчин гадуур сэлгүүцэх хүмүүс  их байгаа ба Өмнөд Ченнай хотын цагдаагийн офицер Ражеш Бабу хөл хорио зөрчигсөдтэй сонирхолтой аргаар тэмцэхээр шийджээ.

Тэрбээр нутгийн нэгэн уран бүтээлчээр коронавирусийн хэлбэртэй баг хийлгэж өмсөөд хотын шалган нэвтрүүлэх цэг дээр ажиллаж байгаа аж. Энэ багийг “Art Kingdom” хэмээх компанийн үүсгэн байгуулагч, зураач Гоутхам хийсэн байна.

Гоутхам энэ тухай “Засгийн газраас ард иргэдийг хамгаалахаар чадах чинээгээрээ ажиллаж байна. Гэтэл хүмүүс үл ойшоон амны хаалтгүй гадуур сэлгүүцсээр байна. Тэд ариун цэврээ сайн сахихгүй байна. Ингээд ч болов тэдний сэтгэхүйд энэ өвчнөөс айх хэрэгтэй гэдэг ойлголтыг суулгах хэрэгтэй гэж бодсон” хэмээн ярьжээ.

Ямартай ч нутгийн зураач, цагдаа хоёрын санаа амжилттай хэрэгжиж, хүмүүс ч цагдаагийн офицерийн шаардлагыг дуулгавартайгаар хүлээн авч байгаа гэнэ. Энэтхэг улсад өнөөдрийн байдлаар /2020.03.30/ коронавирусийн 1071 тохиолдол бүртгэгдэж, 29 хүн нас бараад байгаа юм.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ

С.Бат-Эрдэнэ: 29 дүгээр сургуулийн Н.Оюунсувд захирал авлигын хэрэгт холбогдсон ч яагаад буцаад ирснийг мэдэхгүй | DAAM.MN

Сонсголын Бэрхшээлтэй Хүүхдийн 29-р тусгай сургуулийн захирал ажилчдаа хууль бусаар халж байгаа тала

18/05/2022

Зам тээврийн ноцтой осол гарч хоёр иргэн газар нээрээ нас баржээ | DAAM.MN

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ноцтой зам тээврийн осол гарлаа. Тодруулж хэлбэл, тус дүүргийн 23-р

18/05/2022

Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлийн дэмжлэг хүсэж байна | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, төмс, хүнсний ногоо тар

18/05/2022