• 2020-05-25
  • 2801.2 USD

МЭДЭГДЭЛ: АЖИЛГҮЙ БОЛОН ХУВИАРАА ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ИРГЭДЭЭ ЕРӨНХИЙ САЙД МАРТАВ УУ? | ДААМ.МН

31/03/2020 525 0

ШИНЭ эвслээс мэдэгдэл хийлээ. Мэдэгдэлд Ерөнхий сайдын цар тахлын үед авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа долоон шийдвэрийг ерөнхийд нь дэмжиж байгаагаа илэрхийлээд 5.1 их наядын төсөв бүхий эдийн засгийн арга хэмжээнд орхигдуулсан хэд хэдэн асуудал байгааг онцоллоо.

ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРТ:

  • Түрээслэгчдийн эрхийг хамгаалах, тэдэнд учирсан хохирлыг бууруулах чиглэлд тодорхой бодлого ороогүй, Томоохон захууд, машин түрээслэгч 20 мянган жолоочийн асуудлыг орхисон.
  • ЗГ-ын МУ д үйл ажиллагаа явуулж байгаа 800.000 бичил бизнес эрхлэгчдэд онцгой нөхцөлийн зээлийг 1-3 хувийн хүүтэй, 2 жил хүртэлх хугацаатай зээл гаргах
  • Бүх өрхөд онцгой нөхцлийн тэтгэмж олгох, өргөн хэрэглээний хүнс эм тариаг тусгай нөхцлийн талоноор олгох
  • Ипотекийн зээлийн төлбөрийг зургаан сараар хойшлуулах
  • Бензин шатахуун дэлхийн зах зээл дээр эрс буурсан учраас Монголд шатахууны үнийг 40-50 хувь бууруулах, ШТС -уудын монополь байдлыг зогсоох
  • Дотоодын худалдан авалт, борлуулалтыг бодлогоор дэмжих

НИЙГМИЙН САЛБАРТ:

  • Онлайнаар хичээл сургалт авч байгаа хүүхдүүдэд зориулж телевиз хэвлэл мэдээлллийн контентууд, цахим сургалтыг илүү чанаржуулах, сайжруулах
  • Иргэд удаан хугацаагаар гэрээсээ гарахгүй байгаа энэ тохиолдолд дэлхийн бусад улс орнууд өөрөө өөртөө ажлын байр гаргах талаар ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Иймд МУ-ын ЗГ судалж үзэн хэрэгжүүлж эхэлэх
  • Ахуйн архидалтаас үүдэлтэй олон гэмт хэрэг гарч байна. Үүнээс үүдэлтэй хүчирхийлэл ч их гарах болсон. Иймд ахуйн архидалттай тэмцэх асуудал болон бодлогыг боловсронгуй болгох.

Зэрэг шаардлагуудыг ЗГ, УИХ -д хүргүүлэхээр боллоо.

шууд

Төрийн бодлогоос хоцоч үлдсэн ажилгүй болон хувиараа жижиг бизнес эрхлэгч зэрэг 800.000 иргэнээ Ерөнхий сайд мартав уу?

Posted by Daam.mn /social tv on Monday, March 30, 2020

Сэтгүүлч Н.Болортуяа

Холбоотой мэдээ

Өнөөдөр ОХУ-аас оюутнуудаа татан авна |ДААМ.МН

ОХУ-аас энэ долоо хоногт нийт 500 оюутан татан авахаар болсон билээ. Тодруулбал, ОХУын Европ тив

25/05/2020

Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох шүүх хуралдаан өнөөдөр болно |ДААМ.МН

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын долоон хүнд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл /Төрийн алб

25/05/2020

Бага насны хоёр хүүхэд цонхоор унажээ |ДААМ.МН

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нэгэн байрнаас бага насны хоёр хүүхэд унасан тухай дуудлага 2020.05.

25/05/2020